2017/09/25 Улаанбаатар
2017 оны 09 сарын 04

“Facebook” нийгмийн сүлжээг үндэслэгч Марк Цукерберг саяхан дахин нэг охинтой болж Август гэж нэрлэсэн. Харин өнөөдөр Марк нярай охиныхоо зургийг интернэтэд цацлаа.

“Энэ дэлхийн хамгийн сайхан юм бол хүүхдийн тэврэлт” хэмээн тэрбээр энэ зургаа тайлбарлажээ. 10-хан цагийн өмнө нийтэлсэн түүний энэ пост аль хэдийн 848 мянган лайк авсан ба одоогоор 8815 хүн шэйрлэж 35490 коммент бичээд байна. Марк Цукербергийн Нүүрном дахь хуудсыг хэдэн хүн дагадагийг та мэдэх үү? Нүүрномын босс маань 95'966'919 дагагчтай гээд төсөөл дөө. Гоё тоо байгаа биз? 

33 настайдаа 2 охины аав болсон Марк Цукерберг ажлаасаа бүтэн сарын чөлөө авч гэргий Присцилла Чандаа тусалж байгаа аж. Том охин Максаа төрөхөд тэр бас декретийн амралт авч хүүхдээ харалцаж байсан юм. 

www.mnews.mn

Сэтгэгдэл