2017/11/19 Улаанбаатар -8º
2017 оны 09 сарын 04

“WikiLeaks” сайтын ерөнхий редактор Джулиан Ассанж Америкийн Ерөнхийлөгч Дональд Трампын талаар мэдэгдэл хийлээ. Ерөнхийлөгч Трамп өмнө нь худалдааны салбарт Умард Солонгостой нягт хамтран ажилладаг улс орнуудаас эдийн засгийн харилцаагаа тасалж магадгүй гэж мэдэгдсэн.

“Трамп хэрэв Хятадаас худалдааны харилцаагаа тасалбал түүнийг авч хаяна. Хятад бол АНУ-ын гол түнш. Хятад, Америкийн худалдааны эргэлт 650 тэрбум доллар, иймээс хэрэв худалдааны харилцаагаа цуцалбал америкчууд асар их хэмжээний алдагдал хүлээнэ. Трампыг шууд л огцруулах болно” гэж Ассанж сэрэмжлүүлэв. Умард Солонгосын худалдааны эргэлтийн 90% нь Хятадад оногддог гэж Ассанж бичжээ. 

www.mnews.mn

Сэтгэгдэл