2017/09/25 Улаанбаатар
2017 оны 09 сарын 05

Хятадын Засгийн газар интернэт орчинд тавих хяналтаа улам чангатгаж шинэ хориг тавилаа. 2017 оны 10 сарын 1-нээс эхлэн хятадууд нууцаар сэтгэгдэл, коммент бичих боломжгүй болсон тухай “South China Morning Post” мэдээлэв.  Хятадын кибер орон зайн захиргаа 7 сард шууд эфир, шууд дамжуулалтыг бүрэн хориглож, нууцаар Нүүрном, Твиттер зэрэгт нэвтрэх боломж олгодог “VPN” зэрэг сүлжээг хаасан билээ. 

Одоо Хятадын нийгмийн сүлжээ, мөн маргаан мэтгэлцээний явуулдаг талбар форум нь эхлээд бүртгүүлсэн хэрэглэгчдээ жинхэнэ овог нэрээрээ юм бичсэн эсэхийг шалгаж байж тэдний коммент, сэтгэгдлийг нийтэлдэг болох аж. Түүнчлэн сайтуудын захиргаа өөрсдийн мэдээ мэдээллийн доорх сэтгэгдлүүдийг эхлээд хянаж цензурдсэний дараа нийтлэх үүрэг хүлээв. Твиттерийн хятад хувилбар Weibo мэдээж аль хэдийн хянагдаад эхэлжээ. Хятадуудын цензурдсэн зарим комментийг хүргэе: “Энэ шийдвэрийг аль эрт гаргах ёстой байсан юм”, “Хэвлэлийн эрх чөлөө бол хариуцлагатай байна гэсэн баталгаа биш. Та ярьж нийтэлсэн зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээх нь жинхэнэ эрх чөлөө”...

Хятадын кибер орон зайн захиргаа шинэ тогтоолдоо “Шинэ хязгаарлалт тавих гол шалтгаан бол хуурамч мэдээ, мэдээ. Худалд хуурамч мэдээ мэдээллийн эсрэг тэмцэх ёстой. Интернэтэд бичсэн элдэв коммент сэтгэгдэл үнэндээ цуу яриа дэгдээж, албан ёсны бус худал мэдээллийг түгээх хандлагатай. Түүнчлэн хараалын үг хэллэгийг өргөн хэрэглэж байгааг зогсоох ёстой” хэмээн тайлбарлажээ. 

www.mnews.mn

Сэтгэгдэл