2017/09/25 Улаанбаатар
2017 оны 09 сарын 07

Алдарт жүжигчин Анджелина Джоли шуугиан тарьсан "Малефисента" киноныхоо шулмын дүрд үргэлжлүүлэн тоглохоор болжээ. 42 настай Анджелина сүүлийн 2 жил огт кинонд тоглоогүй билээ.

“Би кинонд тоглож дүр бүтээхийг маш их хүсч байна. Үр хүүхдүүд, гэр бүлийн нөхцөл байдлаас болоод жил гаруй ажиллаагүй. Харин одоо би гэр бүлээ тэжээгч, иймээс ажиллах цаг ирлээ. Бид кино зохиолоо боловсруулж байна, киноны үргэлжлэл маш гоё, ер бусын байх болно” хэмээн Анджелина ярилаа. Үнэхээр гэр бүлийн салалт, хүүхдүүдээ өөр дээрээ авах гэж тэмцэлдсээр Анджелина кино ертөнцөөс түр холдсон юм."Малефисента" кино 2014 онд дэлгэцнээ гараад 750 сая доллар олжээ. Энэ кинонд Брэд Питтийн охин Вивьен тоглосон билээ. 

www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • Хүрэл IP: 112.72.11.104 2017 оны 09 сарын 07

    Анджелина Джоли биш Анжелина Жоли гэж бичнэ шүү дээ. Оросын сайтнаас шууд хуулж болохгүй
Сэтгэгдэл