2017/11/19 Улаанбаатар -22º
2017 оны 09 сарын 08

Хойд хөрш Орост анхны айлчлалаа хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзав. Ерөнхийлөгч Х.Баттулга “ОХУ-тай эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, 2 орны харилцааг шинэ түвшинд гаргахыг хүсч байна. Тухайлбал, ОХУ-аас рублийн зээл авч УБТЗ-д шинэчлэлт хийх, Монгол Улсаас дэлхийн зах зээлд Оросоор дамжуулан олон улсын зах зээлд гаргах экспортын бүтээгдэхүүнд транзит тээврийн хөнгөлөлт үзүүлэх тухай хэлэлцээрийг баталгаажуулах зэрэг санал тавьж байна” хэмээн ярилаа. Ерөнхийлөгч В.Путин “Хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд амжилттай хөгжиж байгаа, Монгол Улстай хөдөө аж ахуй, түүний дотор монгол малыг эрүүлжүүлэх болон дэд бүтцийн салбарын хөгжилд хамтран ажиллана, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байна. Транзит тээврийн хөнгөлөлттэй тарифын хэлэлцээр, 2 улсын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам”-д шинэчлэл хийх болно” хэмээн мэдэгдлээ. Талууд мөн хоёр улсын хооронд соёл, боловсролын салбарын хамтын ажиллагаа, орос хэлний сургалтыг сайжруулах, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

ОХУ-ын Владивосток хотноо Дорны эдийн засгийн чуулганы хүрээнд олон уулзалт болж, орон орны төрийн тэргүүнүүд санал бодлоо чөлөөтэй солилцож байлаа. Оросын Ерөнхийлөгч Путин энэ үеэр манай Монголын талд шинэ санал тавихдаа Японыг жишээ татав. Японы Ерөнхий сайд Шинзо Абэд хандах Путин хэлэхдээ “Японы Ерөнхий сайд өмнө нь манай Оростой харилцах хамтын ажиллагааг хариуцсан тусгай сайд Засгийн газарт байдаг талаар ярьсан, бүр яам байгуулсан гэсэн шүү. Иймээс Оросыг хариуцсан сайдыгаа дээш тушаал дэвшүүлэх юм биш үү? Москватай харилцах эдийн засгийн хамтын ажиллагааг хариуцсан япон түшмэл Хиросигэ Сэкийг магтаж тушаал дэвшүүлээч гэж хүсч байна (инээв). Тэгвэл түүнд Японы компаниудыг Оростой хамтран ажиллахад татан оруулах захиргааны эрх мэдэл, боломж илүү их байх болно” гэж хэллээ.

Путин ийм саналыг мөн Монголын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нарт тавилаа. Өөрөөр хэлбэл Оросын талын харилцааг хариуцсан тусгай түшмэд, сайдыг Засгийн газартаа томилохыг хүссэн юм. Ямартай ч Оросын талыг хариуцсан орон орны түшмэд ОХУ-ын Ерөнхийлөгч Путины анхаарлын төвд байх төлөвтэй. Уулзалтын дараа бүгдээрээ Владивосток хотод явагдаж байгаа Дзигоро Каногийн нэрэмжит жудогийн тэмцээнийг үзэж сонирхлоо. Тэмцээний үеэр авсан зургуудыг доор хавсаргав.

Алс Дорнодоо хөгжүүлэхийн тулд оросууд чадах бүхнээ хийж байна. 10 сая долларын хөрөнгө оруулсан гадаадынханд элдэв хөнгөлөлт, бүр Оросын иргэншил олгохоо амлаж байгаа. Хөрөнгө татах орос арга үр дүнгээ өгч байна, Хятад улс л гэхэд сүүлийн 2 жилд 3 тэрбум гаруй доллар Алс Дорнодод хөрөнгө оруулжээ. Харин 3 дахь удаагийн энэ форумын хүрээнд оросууд 2,5 триллион рублийн үнэтэй 220 гэрээ хэлэлцээр байгуулж амжлаа. Дорны эдийн засгийн энэ чуулганд манай гарагийн 60 орны бизнес элитүүд Орост хүрэлцэн ирсэн гээд төсөөл дөө.  

М.Цогзолмаа, www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • Ufo IP: 202.9.41.112 2017 оны 09 сарын 08

    90 on hurtel Bodoo Danzan. ih helmegduuleltiig es tootswol mongol dandaa zuw zamiig songoj irsen bdag. 90 hoish aldaatai ardchilal uygaach medkuun bj uruugaa har hurdaaraa hugjij bn.
  • agaa goy bainaa IP: 43.242.243.252 2017 оны 09 сарын 09

    Putin agaa goy bainaa. Lavrov agaa ch go baina. Gehdee Tulga Eronhiilogch bur hamgiin goy baina.
  • Ялсан Монгол минь IP: 74.82.60.66 2017 оны 09 сарын 09

    За ингээд Путин өөрийн гэсэн Монгол кадровтой боловоо хөөрхий. Бидэнд Орос улс хэзээ ч сайн юм хийж байгаагүй сайн юм хийхчгүй. Өөрсдийн улсын эрх ашигаа эхэнд тавина гэдгийг манай ардууд ойлгож байна уу.
  • Монгол ХҮН IP: 202.70.46.237 2017 оны 09 сарын 09

    Ялсан Монгол минь арай л буруу хэлээд байна даа. Хужаа нар Монголд хэзээ ч юу ч ярьж байгаагүй. Харин Орос ах нар бол Монгол Улсад мөн ч их зүйлийг хийж өгсөндөө. Орос ах нарын хүчинд МонголЖлс НҮБ~ын бүрэн эрхт гишүүн болсон байдаг. Мөн олон аймаг, сум , САА , хот , уул уурхайн хот тосгод Орос ах нарын буянд бий болсон шүү. Оростой манайх харьцаа сайтай байхад Хятад манай улсруу ингэж одоо байгаа шиг колонкид байгаагүй юм шүү. Баасыг нь идээд эзнийг нь зууна гэгчээр энэ улсын хүчинд тусгаар тогтносон улс гэж Дэлхийд бүртгэгдсэнийг мартаж болохгүй. Аливаа зүйлд хүний ач тусыг мартах муухай байдаг шүү. Орос орон Монгол улсад маш их үйлдвэржилт , барилгажилт , бүх энэ байгуулалтыг хийж өгсөн. Комментерний хэлмэгдүүлэлтийг ярих гэж байгаа бол Манж , Хятадын дарлалын үед бол тэрнээс ч нэг их дээрдээд байсан юмгүй шүү. Одоо Монголд 1990 оноос хойш ямар улс Монголд хэрэгтэй бүтээн байгуулалтыг хийв. Одоо бол хувааж идэх тухай бодож байгаа юу гэхээс өөрийг хэн бодож байна даа. Орос , Хятад хоёрыг манай улстай харьцаж байсан харьцааг нь харьцуулж үзэх юм бол Орос ах нар хамаагүй илүү өгөөмөр хандлага гаргаж байсан шүү
  • lL IP: 183.81.169.79 2017 оны 09 сарын 09

    Za ingeed Komenternii tuluulugchtei bolohnee, aimaar
  • Цэрэндашын Бямба IP: 37.235.204.169 2017 оны 09 сарын 09

    Монголчуудаа шунлын бузраасаа салаач эх орон байгалын баялагаа зарахаа болиоч Овог дээдсын сургамзыг санаач . Зугын муу зуун урдаас гэдгийг санаач. Сухбаатар ,Чойбалсан, Цэдэнбал зэрэг гайхамшигтай торын удардагч нараа санаач, Гадаадад туших ганч орон бол Орос орон мон гэсэн сургаалыг санаач, Орос орны тусаар улс шиг улс болсноо мартаа юу? Орос орныг устгах гэж олон орон хусэж мороодож хорт муухай бодлогоо явуулж байсан. Орос орон одоо хол дээрээ босоод эрэхээр олон хумуусийг айлгаж байна. Манай ганц зов зам бол Орос орноо тусэж явах юм.
  • Монгол IP: 203.91.119.102 2017 оны 09 сарын 09

    Оросыг хариуцсан сайдаар С.Баяр,Хангай ,МУНН ын Батболд гэх мэтийн аюулгүй байдлын судлаачид болон оросуудтай үг хэлээ сайн ололцдог чадалтай хүмүүстйг тавьчих юм бол ч ажил явна даа .Батболдыг Халимагийн ерөнхийлөгч зөвлөх болгож Орос ,Хятадуудын хөрөнгө оруулалтыг их татаж чадсан даа тэр их туршлагатай болсон .Харамсалтай нь Монголын төр түүнийг ашиглаж чадахгүй байгаадаа.
  • B.baigali IP: 150.129.141.102 2017 оны 09 сарын 09

    Darkhan - uul aimagt brag orosiin tuslamjtai baiguulagdsan vildwervvdiid sergeehed mash ih anhaaral tawih heregtei bna
  • Гоё монгол IP: 27.123.214.108 2017 оны 09 сарын 10

    Бид сайхан амьдрах эрхтэй. Монголд маань хар хайрцагны бодлого бга гэдэгт одоо ч гэсэн би итгэдэг.
  • irgen IP: 150.129.143.167 2017 оны 09 сарын 10

    Als Dornodoo l gol ni hugjuuleh geed bna .manaid saindaa ch bish .buren ashiglaj chadahgui bgaa boomtoo tumur zamaa l ergeltwnd hudulguubd oruulah gej manaihig hoshigruulad bna.manaih uchirgui nuursee zuuj avaachad undur uneer zardag yu l bol
  • zochin IP: 122.201.21.130 2017 оны 09 сарын 10

    orsiin. tagnuul. tumur zam gacaaj neptiin vildver bariulakhgvi baikh urd khurshtei ard tvmnee muudalcuulakh ajiliig sain khiisen gej Putin shagnaj bna da
  • mgl IP: 182.160.3.132 2017 оны 09 сарын 10

    oros ulstai buh taliin hariltsaagaa sergeen hugjuuleh shaardlagatai. ene bol ih uilsiin ehlel.
  • Tsedendorj sarangerel IP: 202.70.46.210 2017 оны 09 сарын 10

    Argagui l businessmain hunii hiideg ajil da mongolchud bid uneher zuv hunee erunhilugchuur songoaon bna da
  • Tsedendorj Sarangerel IP: 202.70.46.210 2017 оны 09 сарын 10

    Ta buhen yunas ch ailgui uuriin nereere setgegdele taviache yagad neree nuuttslad bga yum be
  • өб IP: 59.153.112.165 2017 оны 09 сарын 11

    дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож шовинист үзлээ гаргав.
  • Иргэн IP: 202.179.26.227 2017 оны 09 сарын 11

    Сайд ч гэх шиг. Хаанаас цалинжих вэ. Бас нэг суудал. Бас нэг өндөр цалин. Боль ооо
  • Мгл мм IP: 202.70.46.214 2017 оны 09 сарын 19

    Яагаад болохгүй гэж ?
  • irgen IP: 202.131.225.150 2017 оны 09 сарын 21

    ur duntei ajiluulj chadval heregtei sanaa..... hyatad oros 2toi bysad ali ch ylstai haritsahaas iluu chuhal shuuu.....
Сэтгэгдэл