2017/09/25 Улаанбаатар
2017 оны 09 сарын 08

Таджикистан улс  төрийн албаны Ёс зүйн шинэ кодесоо баталлаа. Шинэ хуулиар төр засгийн бодлого, албаны үйл ажиллагааны талаар өөрийн санал бодлоо илэрхийлэх, өндөр албан тушаалтныг зүй бус шүүмжлэхийг төрийн албан хаагчдад хоригложээ. Мөн материаллаг (мөнгө, бэлэг) болон материаллаг бус (үйлчилгээ) бэлэг дурсгалын зүйлс авахыг хориглож, даруухан, эелдэг байх ёстой гэж тус хуулинд заасан байна. 

Одоо тус улсын бүх байгууллага дээр төрийн алба хаагчийн Ес зүйг хянах зөвлөл байгуулах юм байна. Энэхүү зөвлөл нь шинэ хуулийн хэрэгжилтэд хяналт тавина. Шинэ хууль нь төрийн алба хашиж байгаа улстөрийн ба захиргааны бүх албан хаагчдад хамааралтай гэнэ. 

Түүнчлэн албан тушаалаа хувийн зорилгоор ашиглах, албаны машиныг хувьдаа хэрэглэхийг шинэ хуулиар хориглосон ба гадаадынхантай яаж харьцахыг хүртэл зааж өгчээ. Таджикистаны иргэд зөвхөн зөвшөөрсөн газарт тогтоосон сэдвээр гадаад хүмүүстэй уулзаж ярилцаж болох аж. 

www.mnews.mn

Сэтгэгдэл