2017/11/18 Улаанбаатар -21º
2017 оны 09 сарын 09

Аргын тооллын 9 сарын 9, Санчир гараг. Билгийн тооллын 18, намрын тэргүүн шар бич сар. Шийдэм одтой, шарагчин гахай өдөр.

Өдрийн наран 6 цаг 27 минутад мандан, 19 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй, эд малын гарлагатай.

www.mnews.mn

Сэтгэгдэл