2017/09/25 Улаанбаатар
2017 оны 09 сарын 09

Орц: 
масло – 115 гр
сахарын пудр – 55 гр
гурил – 125 гр
нунтаг какао – 1 хоолны халбага 
шоколад - 100 гр

Бэлдэх арга:
- Масло зөөлрүүлж сахарын пудртэй нийлүүлж хутгана. Дээр нь бага багаар гурил, какао нэмээрэй. 

- Жигнэх тавиурыг тосолно. Зориулалтын кондитерын хошуугаар (2,5 см) зуурмагаа шахаж тавиур дээр хооронд нь тавина. Шоколадтай савханцар ойролцоогоор 6 см байхад болно. 

- Шарах шүүгээг 180 градус халааж 15 минут жигнэнэ. Шарах шүүгээнээс гаргаж 2 минут орчим байлгаад авч сараалжин торон дээр хөргөнө.

- Шоколадаа хайлуулан жаахан хөрмөгц савханцраа дүрж хөргөнө. Ингээд шоколадтай савханцар бэлэн боллоо.
Тавтай сайхан зооглоорой!

www.mnews.mn

Сэтгэгдэл