2017/09/25 Улаанбаатар
2017 оны 09 сарын 09

Мексикт 8,2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 61 хүн амь үрэгдлээ, байгалийн гамшигт өртөгсдийн ихэнх нь Оаксака, Чьяпас мужийнх аж. 9 сарын 8-нд болсон энэ газар хөдлөлт сүүлийн 100 жилд тохиогоогүй хүчтэй байсан талаар тус улсын Ерөнхийлөгч Энрике Пенья Ньето мэдэгдлээ.

Газар хөдлөлтийн дараа 330 гаруй удаа чичиргээ мэдрэгдсэн гэж албаны эх сурвалжууд дамжуулав. Газар хөдлөлтийн дараа цунамийн аюул зарласан, 3-4 метр өндөр давалгаа үүсч болзошгүй талаар ард иргэдэд сэрэмжлүүлжээ. 

Газар хөдлөлтөд амь үрэгдэгсдийн хойноос Мексик улс даяар 3 хоног гашуудал зарлалаа. "Мехико хотын олон барилга байшин нурж 1100 гаруй сургууль эвдэрч нурсан" гэж Ерөнхийлөгч ярилаа. 

www.mnews,mn

Сэтгэгдэл