2017/09/25 Улаанбаатар
2017 оны 09 сарын 09

"Фантастик" продакшн, "Монгол Контент" ХХК-ийн хамтын бүтээл Манжийн дарлалын үеийн тухай "Зүрхний хилэн" түүхэн уран сайхны киног энэ сарын сүүлээр нээх гэж байна.

1867 оны үеийг харуулах тус бүтээлд олон хүний бүрэлдэхүүнтэй томоохон баг ажиллаж, дөрвөн улирал дамнан зураг авалтыг нь хийжээ.
Энд тэмдэглэн хэлэхэд "Зүрхний хилэн"-г Төрийн шагналт зохиолч Ж.Пүрэвийн "Зүрхний хилэн" романаас сэдэвлэн хийж буй кино хэмээн андуурах хүмүүс байгаа аж. Кино зохиолыг найруулагч Б.Тамир, жүжигчин Э.Алдар нар бичсэн байна.

Харин гол дүрд нь "Фантастик" продакшны жүжигчин Б.Баярбат, Б.Барслхагва нар тогложээ. КИНО БҮТСЭН ТҮҮХЭЭ тэд долоо хоног бүр цувралаар хүргэх бөгөөд өчигдөр анхны дугаараа фэйсбүүк хуудастаа тавьжээ.  

Эх сурвалж: "Фантастик" продакшн

Сэтгэгдэл