2017/09/25 Улаанбаатар
2017 оны 09 сарын 10

Аргын тооллын 9 сарын 10, Адъяа гараг. Билгийн тооллын 19, намрын тэргүүн шар бич сар. Гоё хүүхэн одтой, цагаан хулгана өдөр.

Өдрийн наран 6 цаг 28 минутад мандан, 19 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улайн үйл, төлөг тавих, морь уралдахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учрах” хэмээх сайн.

www.mnews.mn

Сэтгэгдэл