2017/11/18 Улаанбаатар -21º
2017 оны 09 сарын 10

Эрүүл энхийн ундаа хийх жор их амархан. Ашиг тус нь гэвэл таны “2 дахь амьсгал” нээгдэх шиг болно. Хүч тамир нэмэгдэж бүх бие сэргэлэн цовоо болж, сэтгэл санаа өндөр байна, ёстой дахин төрөх шиг болдог гэж зарим интернэт хэрэглэгч бичжээ.

Жор: 
хүрэн манжингийн шүүс - 1 стакан
луувангийн шүүс - 1 стакан 
хар луувангийн шүүс (черная редька) - 1 стакан 
зөгийн бал - 1 стакан
архи - 1 литр 

Жоронд заасан бүх бүтээгдэхүүнийг хольж 1 сар харанхуй газарт хадгална. Эртний энэ жорд бичсэнээр 1 сар газарт булах ёстой гэж заасан аж. Хүсвэл та тагтан дээрээ шуудай шороо авчраад бэлдмэлээ булж болох л юм. Өглөө бүр өлөн элгэн дээрээ 1 хоолны халбагыг ууна. Хоол идэхийн өмнө мөн 1 хоолны халбага хэрэглэсээр бэлдсэн хандаа ууж дуусгана. Нэг курс эмчилгээ хийсний дараа хүмүүс зүгээр л “нисдэг” гэнэ. Гэхдээ та хэрэглэхийн өмнө эмчтэйгээ зөвлөлдөхөө мартав.

www.mnews.mn

Сэтгэгдэл