2017/09/25 Улаанбаатар
2017 оны 09 сарын 10

Казахстаны нийслэл Астан хотод Исламын орнуудын хамтын ажиллагааны байгууллагын анхны дээд хэмжээний уулзалт болжээ. Тэд шинжлэх ухаан, технологийн салбарын асуудлуудыг авч хэлэлцсэн байна. Энэ саммит дээр Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев исламчуудад хандан нэгдэхийг уриалав, тэр бүү хэл “G20” шиг байгууллага байгуулахыг санал болгожээ. 

“Исламын ертөнцөд шинжлэх ухаан ба эдийн засгийг хөгжүүлэхийн тулд албан бус форум байгуулах хэрэгтэй гэж би бодож байна. Яг G20 шиг байгуулага. Исламын хамтын ажиллагааны байгууллагын гишүүд тэргүүлэгч 15 орны хамруулж болох юм. Үйл ажиллагааны тодорхой төлөвлөгөө гаргах ёстой. Түүнчлэн шинжлэх ухаан, инновацийн сан байгуулах нь зөв алхам болно” гэж Назарбаев мэдэгдлээ. 

Назарбаев дараа нь "Бид өрнөдийн орнуудтай үр өгөөжтэй хамтын ажиллагааг өрнүүлэх ёстой. энэ нь исламын ертөнцийг бүхэлд нь хөгжүүлэх юм" гэж онцлон тэмдэглэв.

www.mnews.mn

Сэтгэгдэл