2017/09/25 Улаанбаатар
2017 оны 09 сарын 11

 

Аргын тооллын 9 сарын 11, Сумъяа гараг. Билгийн тооллын 20, намрын тэргүүн шар бич сар. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, цагаагчин үхэр өдөр.

Өдрийн наран 6 цаг 30 минутад мандан, 19 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй, өлсч ундаасна.


www.mnews.mn

 

Сэтгэгдэл