2017/12/17 Улаанбаатар -22º
2017 оны 09 сарын 12

Аргын тооллын 9 сарын 12, Ангараг гараг. Билгийн тооллын 22, намрын тэргүүн шар бич сар. Чөлөөт эх одтой, хар бар өдөр.

Өдрийн наран 6 цаг 31 минутад мандан, 19 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.


Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бумбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олно.

www.mnews.mn

Сэтгэгдэл