2017/11/19 Улаанбаатар -13º
2017 оны 09 сарын 12

Америкийн өр түүхэндээ анх удаа 20 триллион доллар давсан тухай “Washington Examiner” мэдээллээ. Одоо тус улсын өр $20,162 триллион болжээ. Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп “өрийн дээвэр”-ийг нэмэгдүүлэхийн тулд Холбооны Засгийн газраа ятгаж чадлаа. Тиймээс 12-р сарын 8 хүртэл эрх баригчид тайван ажлаа хийж, оршин тогтнож болно. Харин 12 сард Бүгд найрамдахчууд ба Ардчилагчид шинэ лимитийн талаар дахин хэлэлцээр хийх хэрэг гарах юм.

Трампын төсвийн төлөвлөгөөнөөс болж АНУ-ын төсвийн хомсдол ирэх 10 жилд 720 тэрбумд х үрнэ гэж өмнө нь “Fox News” мэдээлсэн билээ. “Трампын баг эдийн засгийн өсөлтийн хэт өөдрөг таамаглалд найдаж байна, энэ нь төсвийн хомсодлын гол шалтгаан болно” гэж тоймчид үзжээ. Трампын багийнхан “АНУ-ын эдийн засаг өмч ДНБ-ий жилийн өсөлтийн түвшин 3% болно” гэж тооцоолсон бол  Америкийн Конгрессын төсвийн удирдлага энэ тоог ердөө 1,9% байна гэж таамаглажээ.

www.mnews.mn

Сэтгэгдэл