2017/11/19 Улаанбаатар -23º
2017 оны 09 сарын 12

“Facebook”нийгмийн сүлжээг 1,2 сая доллараар торголоо. Энэ торгуулийг Испаний мэдээ, өгөгдлийг хамгаалах агентлаг  (AEPD) ногдуулжээ. Тус агентлаг мэдэгдэл гаргаж, "Мэдээллийг хамгаалах хууль тогтоомжийг Фэйсбүүк ноцтой зөрчсөн" гэж зарлалаа.

“Фейсбүүк компани хүмүүсийн хувийн мэдээллийг (хүйс, шашин шүтлэг, үзэл бодол гм) Cookie-н тусламжтайгаар боловсруулж байгаа талаар өөрийн хэрэглэгчиддээ мэдээлээгүй, нуусан байсан. Түүнчлэн мөрдөн шалгах явцад олон нууц материал илэрлээ. Facebook хэрэглэгчдийнхээ цуглуулж хадгалдаг мэдээллийн санг огт устгадаггүй, харин хадгалж дараа нь сурталчилгаанд ашигладаг. Тэр бүү хэл Нүүрном үнэндээ тус нийгмийн сүлжээнд бүртгэлгүй хүмүүсийн талаар хүртэл мэдээ цуглуулж байдаг” гэж AEPD буруутгажээ.

www.mnews.mn

Сэтгэгдэл