2017/09/25 Улаанбаатар
2017 оны 09 сарын 14

Төмсөнд ороосон хиам эсвэл зайдас их амттай, өег бас хурдан. Түүгээр үдшийн хоолыг орлуулах буюу зууш эсвэл 2-р хоол болгон идэж болно.

Орц: 
төмс – 500 гр
өндөг – 2 ширхэг
гурил – 3-4 хоолны халбага 
давс – тал цайны халбага 
зайдас – 5-6 ширхэг
сармис – 2 хумс
Чанасан төмсийг том үрүүлд үрэх буюу нухна. Дээр нь өндөг, давс, гурил нэмээд хутгана. Дараа нь зуурмагаа хэд хувааж дотор нь зайдсаа ороож бэлдэнэ. Дараа нь ургамлын тосонд шараад л болоо. Тавтай сайхан зооглоорой!

www.mnews.mn

Сэтгэгдэл