2017/12/17 Улаанбаатар -25º
2017 оны 09 сарын 15

Манайхны гол хүнсийн нэг цагаан будааг ингэж ургуулдаг аж. Хятадууд өндөр ууландаа ч цагаан будаагаа тарьж байна. Бүр Юань гүрний үеэс будааны талбайгаа их гоё нэрлэж иржээ. “Сарыг хүрээлсэн 7 од”, “9 луу ба 5 бар”, “Хамгийн гоё талбай”, “Үүлсийн доорх цорын ганц” гэх мэт. Бараг уран зураг мэт будааны талбайг хараад үнэхээр алга дарам газрыг ч ашиглаж сурсан урд хөршөө магтаж сайшаалтай. Хүний боломж, чадвар хязгааргүй аж.
 
Үүний зэрэгцээ хүнсний бүх ногоогоо өргөн уудам тал нутагтаа өөрсдөө тарьж гадаадаас импортлохоо болиход бидэнд юу дутагдаж байгаа юм бол гэсэн бодол өөрийн эрхгүй орж ирэх юм. Манай монголчуудын хоол хүнс, эдэлж хэрэглэж байгаа бараа таваарын ихэнх гадаадынх. Алс холын Америкийн тахиа, тэртээх Голландын төмс, далайн чанадах Японы машин гээд тоочвол маш урт жагсаалт болно. Манай хэрэглээний хэдэн хувь гадаадынх, хэдийг дотоодоос хангадагийг эрх биш Статистикийн газар гаргадаг байлгүй. За, тэр бараа таваараа болъёо, зөвхөн хүнсээ 100% дотоодоос хангаж яагаад болохгүй гэж?

Ажилгүйчүүдээ ажилтай болгохын зэрэгцээ нөгөөх өдөрт л ханш нь дээшилж доошилдог доллараа ч хэмнэх байх. Гэвч өөрсдийгөө элитүүд гэж нэрлэгсэд үнэндээ эгэл жирийн ард иргэдээ баян чинээлэг амьдруулахыг хүсдэггүй мэт санагдах юм. Уг нь 3-хан саяулаа шүү дээ. Өөрөөр хэлбэл 859,1 мянга гаруй гэр бүл (2016 оны байдлаар), энэ бол дэлхийн томоохон компаниудын л ажилчдын тоотой дүйцнэ. Харьцуулахад Америкийн "Walmart" компани 2,2 сая ажилчинтай. 

Төр засгийн бодлогоор хүн амаа хөдөө тийш чиглүүлж улмаар орон нутгийг хөгжүүлэх хэрэгтэй гэж мунхагланам. Ухаалаг төрийн түшээд, Засгийн газрыг л монгол түмэн үгүйлж байна, түүнээс биш амин хувиа хичээн "шархаа нөхөх" хүсэлтэй олигархиуд бидэнд хэрэггүй. Уул уурхай гэж гүйлдээд байгалийн баялгаа ухаж гаргах тусам бид өрөнд ороод байна. Тэгвэл ашиг авчрах нь бүү хэл өрөнд баригдуулсан тэр уул уурхайгаа түр хойш тавиад газар тариалангаа хөгжүүлье. Олон улсын байдал байсхийгээд л хурцдах юм, дээр нь ган зуд, үер ус гээд байгалийн гамшиг тохиовол яана? Хэрэв нөхцөл байдал гэнэт өөрөөр эргэвэл хоол хүнсээ 100% өөрсдөө дотооддоо бэлддэг улс орон л хожно

Харин уул уурхай, байгалийн баялгийн ашиглалтыг ирээдүй үедээ үлдээе. Арай ухаалаг бөгөөд эх оронч сэтгэлтэй, хамгийн гол нь ноён нуруутай, "хүний мөс"-тэй хойч үеийнхэн маань байгалийн баялгаа тэр Норвег зэрэг орон шиг зөв ашиглана гэж найдацгаая. 

М.Цогзолмаа, www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • ALBAKER IP: 93.65.89.201 2017 оны 10 сарын 03

    Добар ден мојот народ на Мурон Монголија ТЕСТИРАЊЕ НА КАКО ГО ДОБИ ПОДАТОК ЗА КУПУВАЊЕ НА ДОМА ОД РЕАЛЕН И ДРЖАВЕН ЗАДОЛЖИТЕЛЕН КОМПАНИИ ПОВИКУВАНА ЗА КРЕДИТНА КОМПАНИЈА на Албакер. Јас сум многу среќен денес и БОГ БОЈА ЈОС ЛУИС ЗАДОВОЛНА КОМПАНИЈА. , Моето име е Абдулах Јас сум од градот Ölgii сум во потрага по вистинска кредитна компанија во изминатите 5 месеци, да купам куќа сè што го добив беше куп измами кои ме натераа да им верувам и на крај од денот, ги зеде моите пари без да дадат ништо за возврат, сите мојата надеж беше изгубена, се збунети и фрустрирани, никогаш не сакав да имам врска со кредитни компании на интернет, па отидов да позајмувам пари од пријател, ѝ реков се што се случило и таа ми рече дека може да ми помогне таа знае заем компанија која може да ми помогне со било која сума на заем потребни од мене со многу ниска каматна стапка од 2%, што таа само доби заем од нив, таа ме упати за тоа како да аплицирам за заемот, го направив како што ми рече, се пријавив со нив на е-пошта: (albakerloanfirm@gmail.com) никогаш не верував, но се обидов и на мојот најголемо изненадување добив заем во рок од 24 часа, не можев да поверувам, повторно сум среќен и богат и му се заблагодарувам на Бога дека тој заем компаниите како ова сè уште постојат врз овие измами насекаде, Ве молиме да ги советувам сите таму кои имаат потреба од заем да одат за (albakerloanfirm@gmail.com) тие никогаш нема да те изненадат, и твојот живот ќе се смени како што ми го направив.Слесно контактирајте (albakerloanfirm@gmail.com) денес и земи го заемот од нив, Бог го благословува кредитното друштво Албакер за нивната вистинска понуда за заем.  Бидете сигурни дека ќе ја контактирате кредитната фирма Албакер за вашиот заем, бидејќи добив мојот кредит успешно од оваа компанија без стрес.
Сэтгэгдэл