2017/11/20 Улаанбаатар -23º
2017 оны 09 сарын 19

Умард Солонгосын Гадаад харилцааны яам мэдэгдэл гаргаж НҮБ-ыг буруутгалаа. “Умард Солонгосын талаар гаргасан НҮБ-ын шинэ хориг бол манай ард ард түмнийг санаатайгаар, үндсээр нь устгахад чиглэсэн дайсагнасан үйл ажиллагаа. Энэ бол хамгийн өөдгүй муухай, ёс зүйгүй, хүнлэг бус явдал” гэж Умардын Гадаад харилцааны яам мэдэгдсэн хэмээн “Sky News” дамжууллаа. 

Нэгдсэн Үндэстний байгууллагын Аюулгүйн зөвлөл 9 сарын 11-нд Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээг чангатгах тогтоол гаргасан билээ. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ын энэ тогтоолыг “жижиг алхам” гэж нэрлэсэн билээ. “НҮБ-ын энэ тогтоол бол ердөө нэг жижигхэн алхам, ноцтой юм биш.Гэхдээ л “тийм” гэсэн 15 санал авч, нэг ч “үгүй” гэж байгаагүй нь үнэхээр гайхалтай. Дараа өрнөх үйл явдалтай харьцуулахад эдгээр хориг юу ч биш” хэмээн Трамп дахин Умардыг сүрдүүлээд авсан юм. 

www.mnews.mn

Сэтгэгдэл