2017/11/20 Улаанбаатар -23º
2017 оны 09 сарын 19

- Сайн дурын нийгмийн даатгалын хэмжээ хэд байгаа вэ? Хэрхэн тооцож, хаана төлөх вэ?
- Нийгмийн даатгалын тухай хуулийн 15.2-т сайн дураар даатгуулагчийн төлбөл зохих шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 12 хувиас багагүй байхаар тогтоосон бөгөөд тэтгэврийн, тэтгэмжийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд хамрагдахаар зохицуулсан болно. Энэ заалтын дагуу та одоогийн мөрдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 240000 төгрөгнөөс эхлэн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээ болох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү 2400000 төгрөг хүртэл хэмжээнд шимтгэл төлөх орлогоо тодорхойлоод түүнээсээ 12 хувиар тооцон шимтгэлээ төлж нийгмийн даатгалд сайн дураар даатгуулж болно.

 

- Сайн дурын даатгалд даатгуулснаар ямар төрлийн даатгалд хамрагдах вэ?
- Тэтгэврийн даатгал (10%), Тэтгэмжийн даатгал (1.0%), Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал (1.0%) тус тус даатгуулна. Сайн дурын даатгалыг нэг жилийн хугацаатай гэрээ байгуулах боломжтой ба 3 удаа сунгаж болно.

- Манай байгууллага улирлын чанартай ажил үйлчилгээ явуулдаг болохоор жилдээ 8-9 сар л ажилладаг. Тиймээс ажилгүй байх хугацаандаа Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулж болох уу?
- Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Хуанлийн жилд 7 сараас доошгүй хугацаагаар улирлын чанартай ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтныг жилийн туршид нийгмийн даатгалд даатгуулсанд тооцно” гэж хуульчилсан. Иймээс тус ажил олгогч нь хуулийн дээрх заалтыг баримтлан үйл ажиллагаа зогсоосноос хойших ажиллагсдын ажиллаагүй 3-4 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажил олгогчийн төлбөл зохих шимтгэлийн хувь хэмжээ (11.0,12.0,13.0%)-гээр тооцож даатгалын санд сар бүр төлж, тайлагнах үүрэгтэй. Энэ тохиолдолд нэгэнт тухайн даатгуулагчийн ажилгүй байх хугацааны  шимтгэлийг ажил олгогч нь хариуцан хуулийн дээрх заалтын дагуу  санд тасралтгүй төлөх үүрэгтэй учраас сайн дурын даатгалд  давхар даатгуулах шаардлагагүй болно.

- Ажиллаж байсан байгууллагын буруугаас болж нийгмийн даатгалын дэвтэрт 3 жил бөглөгдөөгүй, одоо нөхөн төлөх боломжтой юу?
- Нийгмийн даатгалын тухай хуульд заасанчлан ажил олгогчоос ажилтны дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулахаар заасан байдаг бөгөөд хэрэв ажилтанг ажилд орсон өдрөөс эхлэн нийгмийн даатгалын дэвтэр нээж баталгаажуулаагүй, уг зөрчлийн улмаас даатгуулагчийн эрх ашгийг хохироосон бол албан тушаалтныг 10000-50000, байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулахаар тус тус заасан байна. Иймд та хуучин ажиллаж байсан байгууллагадаа хандан нийгмийн даатгалын дэвтрээ бичүүлэх, баталгаажуулж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд шаардлагыг эс биелүүлвэл холбогдох хяналт, шалгалтын байгууллагад хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй.

Эх сурвалж: zasag.mn

Сэтгэгдэлүүд
  • ALBAKER IP: 93.65.89.201 2017 оны 10 сарын 03

    Добар ден мојот народ на Мурон Монголија ТЕСТИРАЊЕ НА КАКО ГО ДОБИ ПОДАТОК ЗА КУПУВАЊЕ НА ДОМА ОД РЕАЛЕН И ДРЖАВЕН ЗАДОЛЖИТЕЛЕН КОМПАНИИ ПОВИКУВАНА ЗА КРЕДИТНА КОМПАНИЈА на Албакер. Јас сум многу среќен денес и БОГ БОЈА ЈОС ЛУИС ЗАДОВОЛНА КОМПАНИЈА. , Моето име е Абдулах Јас сум од градот Ölgii сум во потрага по вистинска кредитна компанија во изминатите 5 месеци, да купам куќа сè што го добив беше куп измами кои ме натераа да им верувам и на крај од денот, ги зеде моите пари без да дадат ништо за возврат, сите мојата надеж беше изгубена, се збунети и фрустрирани, никогаш не сакав да имам врска со кредитни компании на интернет, па отидов да позајмувам пари од пријател, ѝ реков се што се случило и таа ми рече дека може да ми помогне таа знае заем компанија која може да ми помогне со било која сума на заем потребни од мене со многу ниска каматна стапка од 2%, што таа само доби заем од нив, таа ме упати за тоа како да аплицирам за заемот, го направив како што ми рече, се пријавив со нив на е-пошта: (albakerloanfirm@gmail.com) никогаш не верував, но се обидов и на мојот најголемо изненадување добив заем во рок од 24 часа, не можев да поверувам, повторно сум среќен и богат и му се заблагодарувам на Бога дека тој заем компаниите како ова сè уште постојат врз овие измами насекаде, Ве молиме да ги советувам сите таму кои имаат потреба од заем да одат за (albakerloanfirm@gmail.com) тие никогаш нема да те изненадат, и твојот живот ќе се смени како што ми го направив.Слесно контактирајте (albakerloanfirm@gmail.com) денес и земи го заемот од нив, Бог го благословува кредитното друштво Албакер за нивната вистинска понуда за заем.  Бидете сигурни дека ќе ја контактирате кредитната фирма Албакер за вашиот заем, бидејќи добив мојот кредит успешно од оваа компанија без стрес.
Сэтгэгдэл