2017/11/19 Улаанбаатар -20º
2017 оны 09 сарын 23

Дэлхийн улс орнуудын сарын цалингийн доод хэмжээг хүргэж байна. Сарын доод цалинд олон хүчин зүйл нөлөөлдөг, амьдралын түвшин, бараа таваарын үнэ, үйлчилгээний өртөг гэх мэт. Харин манай Монголд сарын доод цалин хэд байдгийг бүгд мэднэ. Түүнийгээ долларт шилжүүлээд өөрсдөө харьцуулчихна биз.

Хойд хөрш Оросын эрх баригчид 146 сая хүн амаа "хүн шиг" амьдруулаад сард доод тал нь 90 доллар өгч байна. Харин урд хөрш Хятад 1,46 тэрбум хүнээ өлсгөхгүй амьдруулаад бас сарын доод цалингаа 324 доллараар тогтоожээ.

Гэтэл 3-хан сая хүнтэй Монголын эрх баригчид? Өчигдөрхөн нутаглуулсан өтөл нэгнээс өгсүүлээд өнгөрсөн шөнө мэндэлсэн нялзрай үрсийг оруулаад тооцоход 3-хан сая шүү дээ!!! Гэтэл дэлхийн аварга том, зарим компани 1-2 сая ажилтантай байдаг аж. Итгэхгүй бол интернэтээс хайгаад олж уншаарай. Сая сая хүнийг зөв удирдаж зохион байгуулаад ашиг орлого олоод яваад болж байхад манай 900 мянга хүрэхгүй өрх айлыг аваад явчих чадалтайхан менежерүүд энэ Монголд алга уу? Эсвэл зүгээр л эх оронч, шударга хүмүүсээ төрд гаргахгүй, мөнгөний сонгууль хийдэгт хамаг учир оршиж байна уу?

Социалист нийгмийн үед 9-хөн хүн Монгол Улсыг удирдаж, ард түмнээс сонгогдсон гишүүд сохор зоос авалгүй сэтгэлээрээ ажилладаг байсансан. Хамгийн гол нь сонгуулийн сурталчилгаа энэ тэр гэж мөнгө зарцуулалгүйгээр ХҮН шиг ХҮМҮҮС-ийг олж сонгодог байлаа гэж...  Өнгөрсөн туулсан бүхнээ муулж байхаар соц нийгмийн сайн сайхныг нь авч хэрэгжүүлээсэй гэж мунхагланам.

М.Цогзолмаа, www.mnews.mn

Сэтгэгдэл