2017/10/19 Улаанбаатар -6º
2017 оны 09 сарын 29

Энэ сарын 25-ны өдөр МАН-ын IX Бага хурал хуралдаж гишүүдийн дийлэнх нь У.Хүрэлсүхийг дэмжиж, Ерөнхий сайд хэн болох бэ гэсэн асуултад хариулт өгөв.  Тодруулбал, МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин нарыг дэвшүүлэхээр  Бага хурал дээр хэлэлцсэн юм. Бага хурлын  санал хураалтад МАН-ын 294 гишүүн оролцож, үүнээс Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх 63.9 хувь, Ө.Энхтүвшин 34.4 хувь, Н.Энхболд 1.7 хувийн санал авсан юм. Ингэснээр дараагийн Ерөнхий сайдад Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх нэр сонгогдсон юм.

Тэгвэл Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг ирэх сарын 5-ны өдөр томилно. Тухайлбал, намрын чуулган нээлтээ хийх өдөр Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад батламжилна. Ингэж байж Ерөнхий сайдын ажил үүрэг батжиж, үйл хэргээ эхлүүлнэ. Мөн танхимаа бүрдүүлэх учиртай.

Гэтэл Бага хурлын дүн гарснаас хойш Шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, У.Хүрэлсүхийн байгуулах Засгийн газрын дүр зураг, дараагийн сайд нарын нэрс тодорхой боллоо, ил боллоо гэх мэт таамаг бүхий худал мэдээлэл зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах боллоо. Энэ мэдээлэл цахим орчинд ч тархаад байна. Мөн Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагахад оролцсон гишүүд сайд болох гэж байна гэсэн мэдээлэл ч цацагдаж эхэлсэн. Өөр бусад гишүүд ч сайд болох тухай яриа гарч байна.

Угтаа бол Ерөнхий сайд томилогдсоныхоо дараа өөрийн танхимд ажиллах сайд нарын нэрийг УИХ-аар хэлэлцэж батлах учиртай. Зарим сайд нар тодорсон, зарим нь тохиролцож байгаа гэх мэтээр таамаг дэвшүүлж худал мэдээлэл гаргах нь хэнд ашигтай бэ. Юунд хэрэгтэй бэ.

Энэ таамаг, худлаа мэдээлэл санаандгүй юм шиг хэрнээ санаатай хэн нэгний захиалгат мэдээлэл байхыг үгүйсгэхгүй.  Шинээр байгуулагдах Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн ямар байх, цаашид хийх ажил гээд нийгэм, эдийн засгийн хувьд маш их хүлээлт үүсгээд байгаад учраас тэр.

Магадгүй дараагийн Засгийн газрыг олон нийтэд таагүй байдлаар ойлгуулах, төөрөлдүүлэх зорилго агуулсан байхыг үгүйсгэхгүй. “Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий” гэгчээр байгуулагдаагүй байгаа Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг ингэж ярих нь хэр зохистой бэ. Нөгөө талаараа Шинээр байгуулагдах Засгийн газрын нэр хүндэд халдаж байгаагаас өөрцгүй хэрэг юм. Хатуухан хэлэхэд, яаруу таамаг ба ядарсан арга гэгч л болоод байна.

Эх сурвалж. chuhal.mn

Сэтгэгдэлүүд
  • ALBAKER IP: 93.65.89.201 2017 оны 10 сарын 03

    Добар ден мојот народ на Мурон Монголија ТЕСТИРАЊЕ НА КАКО ГО ДОБИ ПОДАТОК ЗА КУПУВАЊЕ НА ДОМА ОД РЕАЛЕН И ДРЖАВЕН ЗАДОЛЖИТЕЛЕН КОМПАНИИ ПОВИКУВАНА ЗА КРЕДИТНА КОМПАНИЈА на Албакер. Јас сум многу среќен денес и БОГ БОЈА ЈОС ЛУИС ЗАДОВОЛНА КОМПАНИЈА. , Моето име е Абдулах Јас сум од градот Ölgii сум во потрага по вистинска кредитна компанија во изминатите 5 месеци, да купам куќа сè што го добив беше куп измами кои ме натераа да им верувам и на крај од денот, ги зеде моите пари без да дадат ништо за возврат, сите мојата надеж беше изгубена, се збунети и фрустрирани, никогаш не сакав да имам врска со кредитни компании на интернет, па отидов да позајмувам пари од пријател, ѝ реков се што се случило и таа ми рече дека може да ми помогне таа знае заем компанија која може да ми помогне со било која сума на заем потребни од мене со многу ниска каматна стапка од 2%, што таа само доби заем од нив, таа ме упати за тоа како да аплицирам за заемот, го направив како што ми рече, се пријавив со нив на е-пошта: (albakerloanfirm@gmail.com) никогаш не верував, но се обидов и на мојот најголемо изненадување добив заем во рок од 24 часа, не можев да поверувам, повторно сум среќен и богат и му се заблагодарувам на Бога дека тој заем компаниите како ова сè уште постојат врз овие измами насекаде, Ве молиме да ги советувам сите таму кои имаат потреба од заем да одат за (albakerloanfirm@gmail.com) тие никогаш нема да те изненадат, и твојот живот ќе се смени како што ми го направив.Слесно контактирајте (albakerloanfirm@gmail.com) денес и земи го заемот од нив, Бог го благословува кредитното друштво Албакер за нивната вистинска понуда за заем.  Бидете сигурни дека ќе ја контактирате кредитната фирма Албакер за вашиот заем, бидејќи добив мојот кредит успешно од оваа компанија без стрес.
Сэтгэгдэл