2017/12/14 Улаанбаатар -27º
2017 оны 10 сарын 01

Испаний хаант улсын нэг муж Каталон 10 сарын 1-нд буюу өнөөдөр салан тусгаарлахалаар санал асуулга явуулахаар товложээ. “WikiLeaks” сайтын ерөнхий редактор Джулиан Ассанж “Дэлхийн анхны интернэт дайн Каталонид эхэллээ. Испаний эрх баригчид ба Каталоны өөртөө засах мужийн хооронд дэгдсэн дайны талбар нь интернэтийн сүлжээ. Салан тусгаарлахыг хүссэн мужийн иргэд ням гарагт бүх нийтийн санал асуулга явуулахын тулд интернэтийг ашиглах гэж оролдож байна. Гэтэл Испаний эрх баригчид үүнд саад хийхээр тагнуул, хүчний байгууллагуудын техник хүчийг ашиглаж эхэллээ” хэмээн мэдэгдлээ. Иймээс Джулиан Ассанж өөрийн талынханд хандан Испаний хүчний байгууллагуудын гэмт үйлдлүүдийг илчлэхийг уриаллаа, яагаад гэвэл Испаний тагнуулынхан, Иргэний гвардийнхан эндхийн бүх холбоо сүлжээг таслан олон зуун сайтыг хууль бусаар цензурдэх зэргээр интернэтэд халдлага үйлдэж байгаа аж.

Испаний эрх баригчид өмнө нь энэ муж руу Иргэний гвардийн нэмэлт хүчийг татсан бөгөөд өөртөө засах Каталон мужийг бүрэн хянахыг оролдож байна. 9 сарын 26-нд 140 сайтыг хааж, 10 сарын 1-ны санал асуулгын программыг блоколсон бол Каталоны Дээд шүүх 9 сарын 30-нд дахин 29 программыг хаахыг шаардсан байна. ...Өмнө нь буюу 2014 онд мөн ийм санал асуулга Каталонд явуулсан ч Испаний эрх баригчид хүчин төгөлдөр бус гэж үзсэн юм. Өнгөрсөн сард л гэхэд Испаний хүчний байгууллагууд олон арван хүнийг баривчилж 1 сая саналын хуудас, 45 мянган нэр бүхий мэдэгдлийг хураан авсан. 9 сарын 28-нд дахин 2 сая хуудас хурааснаар нийт 12,5 сая саналын хуудсыг хураан авсан тухай Испаний Цагдаагийн газар мэдээлэв.

Харин Ассанж энэ талаар “Каталончууд гэртээ саналын хуудас хэвлээд санал хураалтад оролцохоор бэлдэж байна" гэж онлайн хэвлэлийн хурал дээрээ мэдэгджээ. Дашрамд дурдахад, Испаний Прокурорын газар өмнө нь Каталоны 700 хотын даргыг дуудаж уулзан санал асуулга явуулахад ямар нэг байдлаар оролцвол эрүүгийн хуулиар шийтгэнэ гэж сануулсан юм. Өөрөөр хэлбэл 8 жил хүртэл хорих ял ногдуулна гэжээ.

Испаний хуулиар авч үзвэл энэ улсын эрх баригчдын алхам үйлдэл хууль ёсных. Тэд Үндсэн хуульд заасны дагуу улс орныхоо бүрэн бүтэн байдлыг хамгаалж байна. Каталон салан тусгаарлах санал асуулга явуулахын тулд эхлээд Испаний эрх баригчидтэй тохиролцож зөвшөөрүүлэх ёстой. Гэхдээ Испаний хуульд зааснаар хэрэв энэ орны өөртөө засах 16 муж бүгд зөвшөөрсөн тохиолдолд л Каталон ийм санал хураалт явуулах эрхтэй” хэмээн олон улсын тоймч Владимир Швейцер тайлбарлав.

Өөртөө засах Каталон мужийн Засгийн газар нийт 2315 сонгуулийн хэсэг нээсэн ба 5,3 сая сонгогч саналаа өгнө гэж төлөвлөж байна. 7000 гаруй сайн дурынхан сонгуулийн хэсэг дээр ажиллах гэнэ. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Испаний Цагдаагийн газар ихэнх сонгуулийн хэсгийг хаажээ. "2300 сургууль дээр байгуулсан сонгуулийн хэсгүүдээс 1300-г хаасан" гэж Испаний албаны хүмүүс мэдээллээ. 

Үргэлжлэл:  http://mnews.mn/pxv

www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • ALBAKER IP: 93.65.89.201 2017 оны 10 сарын 03

    Добар ден мојот народ на Мурон Монголија ТЕСТИРАЊЕ НА КАКО ГО ДОБИ ПОДАТОК ЗА КУПУВАЊЕ НА ДОМА ОД РЕАЛЕН И ДРЖАВЕН ЗАДОЛЖИТЕЛЕН КОМПАНИИ ПОВИКУВАНА ЗА КРЕДИТНА КОМПАНИЈА на Албакер. Јас сум многу среќен денес и БОГ БОЈА ЈОС ЛУИС ЗАДОВОЛНА КОМПАНИЈА. , Моето име е Абдулах Јас сум од градот Ölgii сум во потрага по вистинска кредитна компанија во изминатите 5 месеци, да купам куќа сè што го добив беше куп измами кои ме натераа да им верувам и на крај од денот, ги зеде моите пари без да дадат ништо за возврат, сите мојата надеж беше изгубена, се збунети и фрустрирани, никогаш не сакав да имам врска со кредитни компании на интернет, па отидов да позајмувам пари од пријател, ѝ реков се што се случило и таа ми рече дека може да ми помогне таа знае заем компанија која може да ми помогне со било која сума на заем потребни од мене со многу ниска каматна стапка од 2%, што таа само доби заем од нив, таа ме упати за тоа како да аплицирам за заемот, го направив како што ми рече, се пријавив со нив на е-пошта: (albakerloanfirm@gmail.com) никогаш не верував, но се обидов и на мојот најголемо изненадување добив заем во рок од 24 часа, не можев да поверувам, повторно сум среќен и богат и му се заблагодарувам на Бога дека тој заем компаниите како ова сè уште постојат врз овие измами насекаде, Ве молиме да ги советувам сите таму кои имаат потреба од заем да одат за (albakerloanfirm@gmail.com) тие никогаш нема да те изненадат, и твојот живот ќе се смени како што ми го направив.Слесно контактирајте (albakerloanfirm@gmail.com) денес и земи го заемот од нив, Бог го благословува кредитното друштво Албакер за нивната вистинска понуда за заем.  Бидете сигурни дека ќе ја контактирате кредитната фирма Албакер за вашиот заем, бидејќи добив мојот кредит успешно од оваа компанија без стрес.
Сэтгэгдэл