2017/12/14 Улаанбаатар -27º
2017 оны 10 сарын 02

Хаант засаглалтай Испани улсын өөртөө засах Каталон мужид бүх нийтийн санал хураалт явагдлаа. Өчигдөр буюу  10 сарын 1-нд санал өгсөн хүмүүсийн 90% нь Испаниас салан тусгаарлахыг дэмжсэн тухай автономт мужийн эрх баригчид мэдээллээ. Нийт 2,2 сая сонгогч энэхүү санал хураалтад оролцжээ. Уг нь Каталонд 5,3 сая сонгогч санал өгөх ёстой, гэхдээ 2,3 сая сонгогч яагаад санал өгөөгүйг доорх бичлэгээс хүлээн авна уу. 

Саналаа өгөхөөр ирсэн иргэдийн эсрэг цагдаа нар резинэн сум, дуу чимээт гранат ашиглаж, баривчилгаа явуулж байлаа. Түүнчлэн Испаний эрх баригчид Каталоны 2315 сонгуулийн хэсгээс ихэнхийг нь цагдаа нарын тусламжтай хаасан тул хүмүүс шууд гудамжинд саналаа өгч байгааг гадаадын сурвалжлагчид онцлон тэмдэглэж байна.  Цагдаа, иргэдийн мөргөлдөөний үеэр 844 хүн шархдаж бэртсэн гэж одоогоор мэдээлэв.

“WikiLeaks” сайтын ерөнхий редактор Джулиан Ассанж "Каталоны санал хураалтын үеэр бөглөсөн 700 мянга гаруй саналын хуудсыг Испаний цагдаагийнхан хураан авсан. Энэ 700 мянган хуудсыг санал тоолоход оруулаагүй" гэж мэдэгдлээ. 

Харин Испаний Ерөнхий сайд Мариано Рахой "Каталонд явагдсан санал хураалтыг хүчингүйд тооцно" гэж мэдэгдлээ. Испаний хүн амын 16% нь Каталонд амьдардаг ба энд тус улсын экспортын 25,6%-г үйлдвэрлэдэг аж.  Түрүүч нь: http://mnews.mn/pxs

www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • ALBAKER IP: 93.65.89.201 2017 оны 10 сарын 03

    Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газар байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com
Сэтгэгдэл