2017/12/17 Улаанбаатар -25º
2017 оны 10 сарын 02

Америк тэргүүтэй 60 орны хийж чадаагүйг Орос 2 жилд чадлаа. ОХУ яг 2 жилийн өмнө терроризмын эсрэг дайнаа Сирид эхэлсэн билээ. Тодруулбал, оросууд 2015 оны 9 сарын 30-нд Ойрхи Дорнодыг байтугай дэлхийг чичрүүлж байсан “Исламын улс” террорист бүлэглэлийг анх бөмбөгдсөн.

“Исламын улс”-ын террористууд тухайн үед нийслэл Дамаскт бараг орж ирсэн бөгөөд хотын төвөөс фронт хүртэл 5 минутын зай л байлаа. Юун нийслэл, террористууд тэгэхэд Сири улсын нутаг дэвсгэрийн 70%-ыг хянаж байсан юм. Өнөөдөр харин Сирийн газар нутгийн 90%-ийг алан хядагчдаас чөлөөлөгдөөд байна. 2 жилийн өмнө Өрнөдийн шинжээчид “Москва удахгүй Башар Асадыг барьж өгөн дайнд ялагдана” гэж “зөгнөсөн” бол АНУ-ын Ерөнхийлөгч Обама “ Энэ их өндөр үнэтэй, Оросын эдийн засгийг хар даа. Иймээс Орос ул яг Афганистанд живсэн шигээ Сирид шигдэнэ” гэж мэдэгдэж байлаа. 

Сонирхуулахад, оросуудыг Сирид ирэхээс өмнө Америк тэргүүтэй 60 орны эвсэл нийлж 2 жилийн турш террористуудыг өдөржин шөнөжин бөмбөгдөөд бараагүй, тэр бүү хэл "Исламын улс"-ыг улам томорч хүчирхэгжүүлсэн гэхэд хилсдэхгүй . Тиймээс улстөрийн тоймчид тэр үед Оросын эхлүүлсэн дайны талаар муу “зөгнөл” айлдаж байсан хэрэг. 

Гэтэл Орос гэтэл ялснаар барахгүй орчин үеийн ертөнцөд өөрийн цэргийн зэр зэвсэг, техникийн давууг дахин баталж олон тэрбумын гэрээ хэлэлцээрийг дэлхийн олон оронтой байгууллаа. Нэмж өгүүлэхэд, Сирийн босогчид болон сөрөг хүчний цэргүүд бөөн бөөнөөрөө Башар Асадын армид ирж нэгдсээр байна. Өнөөдөр “Исламын улс” бүлэглэлээс энэ газрын зураг дээр ердөө жижигхэн цэг үлджээ, Дейр-эз-Зор муж.

“Исламын улс гэмт бүлэглэлийн том баазууд устлаа. Ойрын 2 сард курдууд Сирийн хойд нутагт Раккаг эзлэн авбал Исламын улсаас юу ч үлдэхгүй. Тэдний дайчдын нилээд нь орон гэртээ харилаа. Гэхдээ дайн дуусаагүй. Сирийн төр засаг өмнө нь Исламын улсыг дэмжиж байсан хүн амтайгаа хэл амаа ололцож хамтран амьдарч чадах эсэхээс одоо бүх юм хамаарна. Бас Туркийн цэргүүд одоо ч Сирийн хил хязгаарт байсаар байна. Мөн Сирийн нутаг дэвсгэрийн 20%-ийг хянадаг бүлэглэл хойд нутагт бий. Тэд бас Евфратын усны нөөц, усан цахилгаан станцуудыг ч хянадаг. Мөн Исламын улс үе үе хаа нэгтээ алан хядах ажиллагаа үйлдэж болзошгүй. Гэхдээ өмнөх шигээ улс хэлбэрээр эргэн сэргэж чадахгүй, ямартай ч ойрын 2-3 жилд” хэмээн тоймч Семен Багдасаров мэдэгдлээ.

Оросууд зөвхөн Цэргийн нисэх хүчнээ ашиглан Сирид ялалт байгуулж байгааг та бүхэн мэднэ. ОХУ-ын бөмбөгдөгч, сөнөөгч онгоцууд шууд Иран, Ирак улсын дээгүүр нисч ирэн террористуудыг яаж бөмбөгдөж байгааг, мөн хэрхэн агаарт түлшээ цэнэглэж, далавчит пуужингуудаа хаяж буйг доорх бичлэгээс хүлээн авна уу. Оросууд 7000км нисч ирж бөмбөгдчихөөд буцаад бааз руугаа нисдэг гээд төсөөл дөө. 

М.Цогзолмаа, www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • ALBAKER IP: 93.65.89.201 2017 оны 10 сарын 03

    Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газар байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com
Сэтгэгдэл