2017/12/17 Улаанбаатар -25º
2017 оны 10 сарын 03

Нийгмийн сүлжээнд үзэн ядалтыг өдөөн хатгасан, арьс өнгөөр ялгаварлах үзлийг илэрхийлсэн, хов жив ба цуу яриа дэгдээсэн пост бичсэн хүмүүст хариуцлага ногдуулах тухай хууль хэрэгжиж эхэллээ. Энэ хууль мөн Facebook, Google, Twitter зэрэг нийгмийн сүлжээнд ч хамаатай, эдгээр сүлжээ одооноос эхлэн хэрэглэгчдийнхээ контентийг урьд өмнөхөөс илүү хатуу хянах үүрэг хүлээжээ, ямартай ч Германд.

Нийгмийн сүлжээ өөрөө иймэрхүү постыг хянахаас гадна цаг тухайд нь устгах ёстой аж, тодруулбал 1 хоногийн дотор. Эсрэг тохиолдолд эдгээр нийгмийн сүлжээг 50-57 сая хүртэл еврогоор торгоно гэж шинэ хуульд заажээ. Харин чухам ямар пост нь “үзэн ядалтыг өдөөн дэгдээж" байгааг хэн яаж тодорхойлох бол гэсэн асуудал олны анхаарлыг татаж байна. Зарим тохиолдолд энэ нь интернэтэд санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг боомилж, хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж магадгүй гэж Германы олон нийт болгоомжилж байна. Германы шинэ хууль 10 сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн ба одоо аварга том нийгмийн сүлжээнүүд 6 сар тутам тайлангаа тавих ёстой гэнэ. 

www.mnews.mn

Сэтгэгдэл