2017/10/19 Улаанбаатар -6º
2017 оны 10 сарын 03

Орос, Зөвлөлтийн домогт жүжигчин, найруулагч Светлана Дружинина үнэхээр “нас бол тоо” гэдэг хэлц үгийг баталсаар. Светлана Дружинина бол Оросын ардын жүжигчин, академч, нөхөр, 2 хүүтэй, 3 ач зээтэй буурай. Гэхдээ доор хавсаргасан түүний зургуудыг харсан хэн ч түүнийг ахмад настан гэхээргүй. 

Нүүрэндээ дусал будаг хүргээгүй, бас усны хувцастай түүний зургийг харцгаа. “Бид Кипрт амарч байна, уран бүтээлийн шинэ улирлын өмнө хүчээ сэлбэж байгаа байдал” гэж зургаа тэр тайлбарлажээ. Өмнө нь 68 настай алдарт дуучин Алла Пугачева зун иймэрхүү зургаа тавьж олныг шоконд оруулсныг санаж байна уу? Харин Светлана Дружинина түүнийг "арчаад хаялаа". Светлана Дружинина ердөө 2 сарын дараа 82 нас сүүдэр зооглоно гээд төсөөл дөө. 

1935 онд төрсөн Светлана Дружининагийн тоглосон кинонуудаас тоочвол “Охид”, “Бүргэдийн арал”, “Даваа гараг хүнд өдөр”, “Ганцаардал”. Тэр бараг 30-аад кинонд тоглосон ч найруулагч, кино зохиолч гэдгээрээ илүү алдаршсан. Та бидний сайн мэдэх “Гардемаринууд, урагшаа!”, “Виват, гардемаринууд!, “Гардемаринууд II, IV”, “Дульсинея Тобосская”, “Циркийн гүнж”, “Ордны эргэлтүүдийн нууц”, “Би император” зэрэг киноны найруулагч нь Светлана Дружинина билээ. 

www.mnews.mn

Сэтгэгдэл