2017/10/19 Улаанбаатар -6º
2017 оны 10 сарын 04

Чухам хүзүү л бүсгүй хүний жинхэнэ насыг илчилдэг гэдэг. Хүзүү, цээжээ үргэлж гоё, залуу харагдуулахын тулд дараах жороор тос бэлдэнэ. 

тослог цөцгий - 100 грамм
өндөгний шар – 1 ширхэг 
архи - 1 цайны халбага 
нимбэгийн шүүс – тал нимбэг
шинэ өргөст хэмх – 1 ширхэг (үрнэ)

Цөцгийг өндөгний шартай хольж дээр нь нимбэгийн  шүүс, архи, үрсэн өргөст хэмхээ хийж хутгана. Энэ холимгийг хөргөгчинд 2 хоног байлгаад хэрэглэнэ. Дандаа таглаж хөргөгчинд хадгалах ёстой. Түрхэхдээ цэвэр халбагаар хутган авч бохирдуулахгүй байх нь чухал. Тосыг удаан хэрэглэх үед арьс цагаарч, хөгшрөх үед гардаг хүрэн толбо арилна. Яагаад гэвэл нимбэгийн шүүс, өргөс хэмх нь цагааруулах үйлчилгээтэй. 

www.mnews.mn

Сэтгэгдэл