2017/10/19 Улаанбаатар -6º
2017 оны 10 сарын 05

Дэлхийн эдийн засгийн форум улс орнуудын өрсөлдөх чадварын ээлжит рейтингээ нийтэд танилцууллаа. 2017-2018 оны "Global Competitiveness Index"-т эдийн засгийн олон үзүүлэлтийг дэлгэн харуулсны дунд авто зам бий. Швейцарийн төрийн бус энэ байгууллага дэлхийн 137 орныг авто замын бүрхүүл, замын дэд бүтцийн чанараар жагсаажээ. 

Айргийн 10-т Арабын Нэгдсэн Эмир, Сингапур, Швейцарь, Хонконг, Нидерланд, Япон, Франц, Португал, Австри, Америк оржээ. Харин манай Монгол Улс 137 орноос 102-т жагссан байна. Ер нь 7 баллын үзүүлэлтээр улс орнуудыг дүгнэхэд манайх 3,1 балл авчээ, дундаж гэсэн үг. Энэ тийм ч муу үр дүн биш, яагаад гэвэл манай хойд хөрш Орос 114-р байранд бичигджээ. Сонирхуулахад, Герман 15, Намиби 31, Никарагуа 54, Гондурас 81, Уганда 91-т орсон байна. 

www.mnews.mn

Сэтгэгдэл