2017/10/19 Улаанбаатар -6º
2017 оны 10 сарын 07

Намар, өвлийн улиралд ханиад томуу тусахаас урьдчилан сэргийлэхэд тустай жор хүргэж байна. Ханиад дөнгөж туссан буюу хоолой өвдсөн эхний үед ч ийм чихэр тус болно. Жоронд заасан каркаде цай нь мэдрэл тайвшруулж үрэвссэн хоолойг эдгээдэг. Та ийм цайнд дургүй бол түүнийг ногоон цай, ганга, балжингарма, орлуулж болно. 

Орц: 
каркаде цай (өтгөн) - 0,5 стакан
элсэн чихэр - 1, 5 стакан 
нимбэгийн шүүс – тал нимбэг 
зөгийн бал 
Эмийн ургамал, халуун ногоо: эхинацея, цагаан гаа, эвкалипт, батраш, куркум, анис буюу анисын эфирийн тос сахарын пудр – цацах 

Каркаде (хуурай) цайнаас 1 хоолны халбага авч 1 стакан халуун усанд хийж, дээр нь цагаан гааны үндсийг (2см) үрж нэмнэ. Одоо энэ хандан дээр анис, батраш, куркум зэргээс тус бүр 1 чимхийг хийж 30 минут идээшүүлнэ. Зузаан ёроолтой саванд тал стакан цай хийж дээр нь элсэн чихэр нэмээд зөөлөн гал дээр байнга хутган буцалгана. Элсэн чихэр түлэгдэхээс сэргийлэн тасралтгүй хутгах ёстой. Элсэн чихрийн сироп бэлэн болсон эсэхийг шалгая гэвэл халбагаар хутган тавган дээр дусаана. Хэрэв урсахгүй, 1 минутын дотор загсч байвал бэлэн болсон. Хэрэв сахараа дутуу чанавал таны чихэр хэлбэргүй болж, идэхэд шүдэнд наалдах болно. 

Одоо галаа унтрааж зөгийн бал, нимбэгийн шүүс болгоомжтой нэмнэ, эфирийн тосыг дусал дуслаар нэмж хий. Яарах хэрэггүй, буруу хийвэл химийн урвал хүчтэй явагдахыг анхаар.  Үүний дараа халуун чихрээ тусгай хэвэнд юүлнэ, эсвэл пергамент цаасан дээр дусал хэлбэрээр дусааж царцаана. Царцсаны дараа сахарын пудр цацна, тэгвэл хоорондоо наалдахгүй. 

Ийм чихрийг 5 нас хүрсэн ба түүнээс дээш настай хүүхдэд 1-2 цаг тутамд 1 ширхэгийг өгч болно. Ийм чихэр үр дүнтэй төдийгүй хүүхэд дуртай иддэг. 

www.mnews.mn

Сэтгэгдэл