2017/10/19 Улаанбаатар -6º
2017 оны 10 сарын 08

Алдарт дуучин Джастин Бибер асар их мөнгөтэй ч орох орон гэр хайгаад удаж байгаа талаар “Page Six” сонин бичжээ. Джастин байнга л дуулиан шуугиан тарьдаг, тансаг доргио үдэшлэг зохион хөршүүдээ амраахгүй зовоохын зэрэгцээ өмхий өндөг тэдэн рүү шидэж түрээсэлж авсан байшингаа сүйтгээд л. Иймээс түүнтэй ойр хөрш амьдрахыг хүмүүс нэг их хүсдэггүй аж. Ямартай ч Джастины түрээсэлсэн сүүлийн хоёр харшийн эзэд бөөн гомдол мэдүүлж хөршүүд нь түүний байнга хийдэг үдэшлэг, хүлээн авалтаас залхсанаа сонин хэвлэлээр мэдээлсээр байна.

Лос-Анджелест өөрийн гэргүй Джастин тансаг Беверли-Хиллзэд харш түрээслэхээр олон хүнд хандсан. Гэтэл энэ хавийн эзэд түүнд бойкот зарлажээ, иймээс Джастин хэдэн сар орн нутгийн зочид буудлын люкс өрөөнд амьдарч байна. Джастин том эдлэн түрээсэлж сард бүр 100 мянган доллар төлөхөд бэлэн байгаа аж. Энэ бол бодит үнээс хэд дахин их гэсэн үг, гэвч түүнд харшаа түрээслүүлэх хүн олдохгүй байна. Джастины өмнө түрээсэлж байсан байшингийн зургийг доор хавсаргав.

www.mnews.mn

Сэтгэгдэл