2017/10/19 Улаанбаатар -6º
2017 оны 10 сарын 08

Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп дахиад л Умард Солонгосын талаар мэдэгдэл хийлээ. Америк цөмийн хөтөлбөрийн талаар Умардтай хэлэлцэх гээд дахиад л бүтэлгүйтжээ.

“Манай Ерөнхийлөгчид, Тамгын газрынхан 25 жилийн турш Умард Солонгосын тухай ярьж, гэрээ хэлэлцээр хийн их хэмжээний хөрөнгө мөнгө өгсөн. Гэвч гэрээний бэх хатахаас өмнө л тэдгээр гэрээ хэлэлцээрийг зөрчиж Америкийн төлөөлөгчдийг тэнэг болгож харагдуулдаг. Уучлаарай, гэхдээ Умард Солонгост нэг л зүйл лавтай нөлөөлнө” гэж Трамп өөрийн интернэт хуудсанд бичжээ. Гэхдээ тэр чухам юу гэдгийг тодруулсангүй.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Ерөнхийлөгчдөө хандан Пхеньянтой гэрээ хэлэлцээр хийхийг уриалахад Трамп “Энэ цагаа гарздахын нэмэр. Рекс, өөрийн энергиэ хэмнэ. Бид хийх ёстой юмаа хийнэ” гэж интернэтээр хариу барилаа. Тэр бүү хэл Трамп баасан гарагт улсынхаа цэргийн дээд удирдлагатай ёслолын зоог барихдаа “Их шуурганы өмнөх нам жим байдал үүссэн” гэжээ. Гэхдээ тэр бас л ямар утгаар ийм үг хэлснээ тайлбарлаагүй. Харин Цагаан ордон бямба гарагт гаргасан мэдэгдэлдээ “Чухам Дональд Трамп л даян дэлхийг эмх замбараагүй байдалд оруулахгүй байгаа, тэр энэ тал дээр их амжилт гаргалаа” гэжээ. 

www.mnews.mn

Сэтгэгдэл