2017/10/19 Улаанбаатар -6º
2017 оны 10 сарын 09

Монгол Улс Засгийн газраа бүрдүүлж чадахгүй бол англичуудаар хүч сэлбэж болох нь. Яагаад гэвэл Английн  экс Шадар сайд, лорд Майкл Хезелтин улсынхаа Гадаад харилцааны сайд Борис Джонсоныг Монгол руу илгээх санал гаргасан талаар “Sky News” мэдээлэв. Борис Джонсон өмнө нь “Исламын улс бүлэглэлээс ангижирсан Сирт хот шинэ Дубай болж чадна. Английн бизнесмэнүүд хөрөнгө оруулахад бэлэн.  Гэхдээ энэ нь Ливийг элдэв хүүрээс цэвэрлэсний дараа болно” гэж мэдэгдсэн биш бөөн шүүмжлэлд өртсөн. 

Английн Ерөнхий сайд Тереза Мэй өөрийн багт өөрчлөлт хийх санаатайгаа мэдэгдсэн нь чухам Джонсонтой холбоотой гэсэн таамаглал бий. Англичууд одоо түүний амыг барих гээд чадахгүй байгаа тул яахаа шийдэж ядаж байна. Иймээс Хезелтин “Борис Джонсоныг Монгол мэтийн газар руу явуулчихъя” гэжээ. Дашрамд дурдахад, тэр болдоггүй амнаасаа болж өөрөө өмнө нь ажилгүй болсон билээ, Brexit-н тухай яриад.

Нэг талаас англосаксууд ихэрхэг, бардам зангаа дахин баталж эх орныг маань дорд үзсэн бол нөгөө талаас өөрт хэрэггүй “хүн-хаягдал”-аа наашаа цөлж шийтгэхийг хүссэн бололтой. Гэхдээ Борис Джонсонд нэг сайн тал бий, мань эр Лондон хотын дарга байхдаа ажилдаа тансаг тэрэг хөлөглөлгүй зүгээр л дугуй унадаг байв. Манай ихэс дээдэст ихэмсэг англичуудаас сурах юм бас байнаа, байна.

www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • varan IP: 103.229.121.75 2017 оны 10 сарын 09

    Англид буруу байхгүй, бид өөрсдөө ийм байдалд орсон. Би ч тэнэг юм ийм хүмүүсийг сонгодог 27 н жил боллоо.
Сэтгэгдэл