2017/12/17 Улаанбаатар -25º
2017 оны 10 сарын 09

... Сумандаа хамгийн сайн уяач гэгдэх Болд хүрэн морио унуулахаар Дамбийн гурван хүүгийн ууган Доржийг ааваас нь гуйна. Харин дунд хүү Бямбаа энэ наадамд хурдан морь унаж уралдахыг хүсдэг... 

Кино урлагийн хамгийн хүндтэй шагнал Оскарт манай Монголын уран сайхны кино нэр дэвшлээ. "Чингисийн хүүхдүүд" кино маань тус наадмын "Гадаад кино" ангилалд албан ёсоор өрсөлдөх эрх авчээ. Одоо найруулагч Д.Золбаярын бүтээл дэлхийн 92 орны кинотой хүчээ үзэх нь. 

"Чингисийн хүүхдүүд" уран сайхны кино 2017 оны 10 сарын 10-нд Улаанбаатарт албан ёсны нээлтээ хийнэ. Энэ киноны хөгжмийг Ш.Өлзийбаяр бичсэн ба зөвхөн тус кинонд зориулан бүтээсэн олон хөгжим эгшиглэнэ. Уран сайхны киноны найруулагч Д.Золбаяр, продюсер Д.Ангараг, МУГЖ Ж.Алтанцэцэг нар, харин зохиолч нь Ч.Ганзориг, Г.Буянцогт. Киноны гол дүрд Д.Доржсамбуу, Д.Дорж, Д.Шаравдорж, Б.Батмэнд, Ц.Батнайрамдал, Р.Анхням, Brittany Belt нар тогложээ. 

www.mnews.mn



Сэтгэгдэл