2017/10/19 Улаанбаатар -6º
2017 оны 10 сарын 10

Умард Солонгосын тэргүүн Ким Чен Уны амь насанд халдах оролдлого гарсан талаар тус улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээллээ. “Умард Солонгост нэвтрэн орж ирсэн алан хядагчид биологийн болон химийн зэвсэг ашиглан агуу удирдагч Ким Чен Уны амь насанд халдах гэж бэлдэж байсан. Тэд Америкийн Тагнуулын төв газар, Өмнөд Солонгосын тагнуулын албаны тушаалаар ажиллажээ” гэж албаны эх сурвалж мэдээллээ. 

“2017 оны 5 сард хорлон сүйтгэгчдийн бүлгийг илрүүлж баривчилсан. Энэ үйл явдал Америкийн үнэн нүүр царайг харууллаа” хэмээн Умард Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлэв. Дэлхий ертөнц цаг минут, секунд тутам мэдээ мэдээллээ солилцдог, гэтэл энэ халдлага одоо л олон нийтийн сонорт хүрсэн нь хөмөрсөн тогоо мэт хаалттай Умард Солонгосын бодлоготой л холбоотой.  

Харин Ким Чен Ун юу ч болсон, яаж ч байсан өөрийн бодлогоос ухрахгүй гэдгээ батлан “Зөвхөн цөмийн зэвсэг л Умард Солонгосын тусгаар тогтнолын баталгаа” гэж өчигдөр мэдэгдлээ. Харин Америкийн 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь “Улстөрийн стратеги маань Умард Солонгост нөлөөлөхгүй байна” гэж гомдоллосон бол Пентагоны тэргүүн, “галзуу нохой” хочит Джеймс Мэттис “Ирээдүйд биднийг юу хүлээж байгааг та ч, би ч хэлж чадахгүй” хэмээжээ. 

www.mnews.mn

Сэтгэгдэл