2017/10/19 Улаанбаатар -6º
2017 оны 10 сарын 10

"Хаан сэнтийн тоглоом" цуврал киноны од Джон Сноугийн дүрийг амилуулсан Кит Харингтон сүйт бүсгүйгээ айлгажээ. Түүний сүй тавьсан жүжигчин Роуз Лесли тус цуврал кинонд Игриттийн дүрд тоглосныг та бүхэн мэдэж байгаа. Тэд чухам #Gameofthrones киноны зураг авалтын үеэр танилцсан билээ.

Кит Харингтон "Манай гэр бүл бие биеэ дөнгөж тоглодог. Харин Роузынх тэгдэггүй, ингээд би түүнийг дөнгөхөөр шийдсэн юм" гэж ярилаа. Тэр өөрийн толгойг дуурайлган хийсэн муляжийг хөргөгчинд тавьжээ. Сүйт бүсгүй хэрхэн орилж хашгиран нулимсаа гоожуулж байгааг доорх бичлэгээс хараарай. "Лесли надад хэрэв дахиж иймэрхүү юм сэдвэл бүх юм дуусна шүү гэж сүрдүүлсэн, тэр лав гэр бүлийн амьдралыг ч энд хамааруулсан байх" гэж Кит ярьжээ. Үнэхээр зүрх муутай хүн бараг "чадхийчих" тоглоом байгаа биз?

www.mnews.mn

Сэтгэгдэл