2017/12/17 Улаанбаатар -25º
2017 оны 10 сарын 10

МАН-ын бүлэг яг одоо Төрийн ордонд хаалттай хуралдаж байна. Бүлгийн хурлаар  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимд ажиллах 15 сайдын нэрийг хэлэлцэж эхэллээ.

“Ерөнхий сайд давхар дээлтэй ажиллах эдгээр сайдад цалин өгөхгүй гэсэн. Цалин өгөхгүй гэдгийг эсэргүүцсэн хүн байгаа бол сайдаас татгалзаж болно” хэмээн МАН-ын бүлгийн хурал дээр мэдэгдсэн тухай эх сурвалж мэдээлэв.

Монгол Улсын төсөв хүндрэлтэй байгаа учраас аль болох хэмнэх бодлогыг баримталж ажиллахаар болжээ. Энэ удаагийн Засгийн газрын сайд нар танхимаас бүрдэж байгаа учраас УИХ-ын гишүүний цалингаа аваад сайдын ажлаа хийх талаар Ерөнхий сайдын зүгээс ийнхүү хэлсэн байна. Үүнийг ч МАН-ын бүлэг дэмжиж, сайдад нэр дэвшигчид ч зөвшөөрсөн гэсэн мэдээлэл ирлээ.

Эх сурвалж: http://chuhal.mn

Сэтгэгдэлүүд
  • pp IP: 43.242.242.51 2017 оны 10 сарын 16

    power asdf asdf adf asd
Сэтгэгдэл