2017/10/19 Улаанбаатар -6º
2017 оны 10 сарын 11

Оросын Төрийн думын (парламент) депутатууд саяхан Умард Солонгост айлчилжээ. Антон Морозов, Алексей Диденко, Павел Шперов зэрэг ОХУ-ын Либерал ардчилсан намын фракц 10 сарын 2-6-нд Пхеньянд айлчлахад тэднийг Умард Солонгос өндөр дээд түвшинд хүлээн авчээ. Талууд мэдээж Москва, Пхеньяны хамтын ажиллагааны талаар ярилцаж тохиролцсон.

Энэ үеэр Умардын тал тэдэнд өвөрмөц санал тавьжээ. “Манай төрийн тэргүүн Ким Чен Ун Америкийг галаар номхруулахыг хүсч байгаа, түүний энэ мэдэгдэл, байр суурийг дэмжиж туслаарай" хэмээн умардсолонгосчууд Оросоос гуйжээ.

Харин оросууд “Энэ асуудалд бид их ач холбогдол өгч байгаа. Манай намын фракц үнэндээ Солонгосын хойг болон бүс нутгийн байдлыг хэлэлцээр хийж энхийн байдлаар зохицуулахын төлөө байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейн индрээс өөр улс орныг устгана гэж сүрдүүлэх нь байж болзошгүй үзэгдэл” гэж хариулжээ. 

Умард Солонгосын Ардын Дээд хурлын тэргүүлэгч Ким Ен Нам “Ойрын үед тив алгасах балластик пуужингийн сайжруулсан хувилбараа туршина, энэ пуужин Америкийн баруун эрэгт хүрч чадна” хэмээн оросуудад аминчлан ярьжээ. 

www.mnews.mn

Сэтгэгдэл