2017/10/19 Улаанбаатар -6º
2017 оны 10 сарын 11

Дэлхийн топ модель Ирина Шейк “ELLE” сэтгүүлд ярилцлага өглөө. 

Өөрийгөө хайрлах тухай: Бүсгүй хүний дур булаам, тачаангуй байдлын тухай надад өөрийн гэсэн онол бий. Хэрэв та мөрөөдлийн эрдээ яаж таалагдах вэ гээд үргэлж бодоод байвал юу ч бүтэхгүй. Миний бодлоор юуны өмнө өөртөө таалагдах хэрэгтэй. Эр хүний тухай бодох хэрэггүй, өөрийгөө л бод. Бүсгүй хүний тачаангуй байдал өндөр өсгийт эсвэл пуш-ап өмссөнөөс огт хамаарахгүй. Дур булаам, тачаангуй байдал бол дотоод төгс зохист төлөв, үүнээс л ид шид тохиох эсэх хамаарна. Хэрэв дотооддоо төгс зохист байдал үгүй бол энэ шууд мэдрэгддэг. Тиймээс эхлээд та өөртөө таалагдахыг хичээ, түүнээс биш эр хүнд таалагдах гэж хичээх шаардлагагүй. Та өөрөө өөртэйгээ төгс сайхан зохицож чадвал тэр мөрөөдлийн эр тань таных болно. 

Цагийн хуваарийн тухай: Ажилгүй өдрөө би 10 цаг хүртэл унтах дуртай. Харин ажлын өдөр өглөө 7 цагт босдог. Миний хувьд төгс өдөр бол өглөөний цайгаа орондоо ууж, биеийн тамирын хувцастайгаа зурагтын өмнө хэвтэж орос суваг үзэх. 

Өндөр өсгийтийн тухай: Би өндөр өсгийг тэвчиж чаддаггүй. Амралтын өдөр өөрийн хүслээр өндөр өсгийтэй туфли хэзээ ч углахгүй.

Өөрийн хүчтэй талын тухай: Миний хүчтэй тал гэвэл би хэзээ ч, хэний ч өмнө бүрэн өөрийгөө нээдэггүй, мөн өөртөө хэт нухацтай ханддаггүй. 

Киноны тухай: Хэрэв намайг Холливудын кинонд тоглохыг уривал би орос тагнуулчийн дүрийг бүтээхсэн. 

www.mnews.mn

Сэтгэгдэл