2017/10/19 Улаанбаатар -6º
2017 оны 10 сарын 12

Аргын тооллын 10 сарын 12, Бархасвадь гараг. Билгийн тооллын 22, намрын дунд шарагчин тахиа сар. Өглөгт охин одтой, хар бич өдөр. 20 цаг 26 минутад сар тал болно.

Өдрийн наран 7 цаг 12 минутад мандан, 18 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа элбэг олно.    

www.mnews.mn

Сэтгэгдэл