2017/10/19 Улаанбаатар -6º
2017 оны 10 сарын 12

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна.
 
2017 оны 10 дугаар сарын 11-ний 20 цагаас 10 дугаар сарын 12-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хангайн уулсаар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 0-5 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасана. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө  градус 7-9 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд  6-11 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

www.mnews.mn

Сэтгэгдэл