2017/10/19 Улаанбаатар -6º
2017 оны 10 сарын 12

Энэтхэг улсын Сурат хотод эмэгтэйчүүдэд зориулсан шинэ үйлчилгээ гарлаа, яв ягаахан өнгийн энэ таксийг ягаан хувцастай бүсгүйчүүд жолооддог. “Pink Auto Service”-н гол бодлого бол “Эмэгтэйчүүд эмэгтэйчүүдийнхээ төлөө” (by women, for women). Түнчлэн “Pink Auto Service” нь эмэгтэйчүүдийг ажил сургууль гээд очих газарт нь аюулгүй хүргэх үүрэгтэй. Иймээс зарим таксийг төмөр тороор тоногложээ. 

Энэтхэг улс аргагүйн эрхэнд ийм арга хэмжээ авах болжээ. Албаны мэдээгээр энэ улсад 20-22 минут тутамд эмэгтэйчүүдийг хүчинддэг. Хамгийн аюултай нь ийм хүчингийн хэргүүдийн 90% нь гэмт хэрэг гэж бүртгэгддэггүй. 

Сурат хотын захиргаа ннэ төслийг  “Bank of Baroda”-тай хамт хэрэгжүүлж, ажилгүй эмэгтэйчүүдийг хамруулжээ. Банк болон Засгийн газар хамтран жолооч эмэгтэйчүүдэд энэ тээврийн хэрэгслээ 25%-н хөнгөлөлттэй өгсөн аж. Иймээс эмэгтэйчүүд сард доод тал нь 18 мянган рупи олж банкны зээлээ төлөхөөс гадна мөнгөө хуримтлуулдаг аж. 

www.mnews.mn

Сэтгэгдэл