2017/12/17 Улаанбаатар -25º
2017 оны 10 сарын 12

Дэлхийн 200 гаруй орны 170 нь цаазын ялгүй, энд манай Монгол мөн хамаардаг билээ. НҮБ-ын тэргүүн Антониу Гутерриш “Манай гараг даяар цаазлуулсан нийт хэрэгтнийг авч үзвэл 87% нь дөрөвхөн улсад ногддог, эдгээр орон бол Иран, Ирак, Пакистан, Саудын Араб” хэмээн мэдэгдлээ. Энэ 4 орон дөрвүүлээ Ойрхи Дорнодынх гэдгийг та бүхэн анзаарсан байх. 

“XXI зуунд цаазаар авч болохгүй. Өнгөрсөн сард Африкийн 2 орон болох Гамби, Мадагаскар мөн цаазаар авах ялыг халлаа” хэмээн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерриш ярилаа. Өнгөрсөн жил цаазаар авахуулсан хүмүүсийн тоог 2015 онтой харьцуулахад 37%-иар буурчээ.

“Гэхдээ хамгийн олон хүнийг цаазалсан орнуудын жагсаалтад Хятад багтаагүй, тус улс хичнээн хүнийг цаазаар авдагаа нарийн мэдээлдэггүй, нуудаг. Бүр төрөл саднаас нь хүртэл нуудаг, Засгийн газрууд ингэж огт болохгүй” хэмээн НҮБ-ын тэргүүн шүүмжиллээ. 

www.mnews.mn

Сэтгэгдэл