2017/10/19 Улаанбаатар -6º
2017 оны 10 сарын 13

Пуэрто-Рика улсын дуучин Луис Фонси, Дэдди Янки нарын дуу дээд амжилт тогтоов. Тэдний дуулсан "Despacito" дууны клипийг #Youtube суваг дээр  4 тэрбум гаруй үзжээ. Тодруулбал, 9 сарын дотор 4 тэрбум 12 сая 427 мянга 471 удаа энэ клипийг үзэж, 22 сая хүн лайклав. 

Дуучин Луис Фонси энэ талаар "Бид түүхэнд мөнхөрлөө, манай клипийг 4 тэрбум удаа үзжээ. Дэмжсэн та бүхэндээ баярлалаа. Гэхдээ бид баярлаж наргихын оронд энэ бүхэн эхэлсэн газартаа очиж хар шуурганд өртсөн төрөлх нутгаа сэргээн босгоход анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байна. Та бүхэн ч гэсэн буяны үйлст нэгдээрэй" хэмээн өөрийн хуудсанд бичжээ. 

#Despacito ийнхүү 2017 оны хамгийн алдартай дуу болж хувирлаа. "Despacito" дуу өөр олон дээд амжилт тогтоосоор, жишээ нь сүүлийн 20 жилд анх удаа Америкийн хит парадыг тэргүүлсэн испани дуу. Одоо дэлхий даяар энэ дууг дуурайн элэглэж, кавер их хийж байна. Япон эр тооны машин дээр Despacito тоглосон бол Перугийн нэг бүсгүй храп-кавер хийжээ.

"YouTube"-н хамгийн алдартай 3 дуунд мөн "See you again" клип (3 тэрбум удаа үзсэн), "Gangnam Style" (2,9 тэрбум удаа үзсэн) багтсан аж.

www.mnews.mn

Сэтгэгдэл