2017/11/19 Улаанбаатар -22º
2017 оны 10 сарын 15

Амттай, шүүслэг сайхан котлет хийх амархан. 

Орц: 
тахианы татсан мах — 0,5 кг
өндөг — 1 ширхэг
сонгино — 2 ширхэг
сармис — 3 хумс 
талх — 2 зүсэм (хүйтэн сүүнд дэвтээнэ)
мөөг, бяслаг, төмс – өөрийн хүслээр

Орцод заасан бүх бүтээгдэхүүнийг (тахианы мах, өндөг, сонгино, сармис) хольж давсална. Дээр нь чинжүү, халуун ногоо нэмээд котлет хэлбэртэй болгоно. Котлетоо ургамлын тосонд хоёр талаас нь шарна. Одоо шарах шүүгээний тавиур дээр котлетоо тавьж дээр нь төмсний нухаш асгана. Бяслаг үрж дээгүүр нь цацна. Хажууд нь сонгинотой цуг шарсан мөөгөө тавьж мөн үрсэн бяслагаа дээр нь цацна. Шарах шүүгээг 170 градус халаан 15 минут жигнэнэ. 
Тавтай, сайхан зооглоорой!

www.mnews.mn

Сэтгэгдэл