2017/11/19 Улаанбаатар -22º
2017 оны 10 сарын 15

Исландын Ерөнхийлөгч Гвюдни Йоуханнессон хамраа хугалж духандаа оёдол тавиуллаа. “Ваннтай ус маань хэт халуун байсан учир ухаан алдаж унасан, тэгээд духаараа мөргөж хамраа хугалчихсан бололтой” гэж Ерөнхийлөгч Йоуханнессон интернэт дэх өөрийн хуудсандаа тайлбарлан бичжээ. Эмч нар яаралтай хүрэлцэн ирж Ерөнхийлөгчөө эмнэлэгт хүргэн оёдол тавьсан аж. 

Гудни Йоханнессон өнгөрсөн оны 8 сараас энэ албан тушаалыг хашиж байгаа билээ. Өмнө нь тэр Исландын нэг ч намд хамаарагддаггүй байсан, тэр бүү хэл улстөрөөр “занималддаг”-гүй байжээ. Ийм хүн төрийн толгойд гарах боломж ихэнх улс оронд байхгүй дээ.

Йоханнессон 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох болсон шалтгаанаа ингэж тайлбарлажээ. “Панамын баримт бичгүүдээс үзэхэд манай Исландын улстөрчид, бүр Ерөнхий сайд нь хүртэл оффшор фирм, данстай байсан. Иймээс би ард түмнээ дахин Исландын улстөрийн системд итгэдэг болоосой гэж хүссэн юм” хэмээн Гудни Йоуханнессон сонгуульд нэрээ дэвшүүлсний дараа мэдэгдсэн билээ. 

www.mnews.mn

Сэтгэгдэл