2017/11/20 Улаанбаатар -23º
2017 оны 10 сарын 15

Америкийн “Hustler” порно сэтгүүлийн эзэн Лэрри Флинт улсынхаа Ерөнхийлөгч Дональд Трампын эсрэг мэдээллийг цуглуулж эхэллээ. Трампыг шүүхэд дуудаж улмаар импичмент зарлан суудлаас нь авч хаях хэмжээний тийм баримт мэдээнд 10 сая доллар өгнө гэж Флинт мэдэгдсэнийг “The Washington Post” сонин дамжуулав.

“Трампын гадаад, дотоод бодлого гэж бөөн дуулиан шуугиан. Бас Холбооны мөрдөх товчооны захирал Джеймс Комийг халсан, мэргэжлийн бус хүмүүсийг өндөр албан тушаалд томилсон зэрэг буруу бодлого явуулдаг. Иймээс Трампын талаар хөдөлшгүй баримт баталгаа өгсөн хүнд 10 сая доллар амалж байна. Энэ нь Трампын татварын деклараци, мөн Оростой санхүүгийн холбоотой зэрэг баримтууд байж болно. Оройтоогүй дээр Трампыг авч хаях нь эх оронч миний болон бүх америкчуудын үүрэг хариуцлага. Мэдээж, би энэ 10 сая доллараар тансаг эд бараа худалдан авах буюу өөрийн бизнесээ хөгжүүлж болно. Гэхдээ түүхэн дэх хамгийн хүчирхэг, мангуу эрийн сүйрүүлсэн ертөнц надад ямар хэрэгтэй юм бэ?” хэмээн Флинт мэдэгджээ. 

Сонирхуулахад, Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш олон сар өнгөрсөн ч одоо хүртэл Дональд Трампыг эсэргүүцэгчид байсаар л. Рэппер Эминем саяхан Трампыг шүүмжилсэн дуу бичсэн бол хөтлөгч Джимми Киммел “Хэрэв Трамп ажлаа өгвөл би өөрийн алдарт шоугаа түүнд бэлэглэнэ” гэжээ. 

www.mnews.mn

Сэтгэгдэл