2017/11/19 Улаанбаатар -22º
2017 оны 10 сарын 16

Жилд 6 ба түүнээс олон удаа үсээ будах нь хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг хэмээн Лондон хотын “Princess Grace Hospital” эмнэлгийн эмч, профессор Кефан Мокбел мэдэгдлээ. Мокбел эмч хөхний хорт хавдраар өвчилсөн эмэгтэйчүүдийн өвчний түүхийг судалсны эцэст ийм дүгнэлтэд хүрчээ.

“Үсээ буддаг эмэгтэйчүүд хорт хавдар тусах нь 14%-иар их байдаг. Иймээс би эмэгтэйчүүдэд синтетик будгаар үсээ жилд 6-гаас цөөн будаж, тогтмол мэргэжлийн эмч нарт үзүүл гэж зөвлөдөг"хэмээн профессор Мокбел тайлбарлав. Гэхдээ нохойн хошуу жимс, гишүүнэ зэрэг ургамлын гаралтай натурал будгаар үсээ будах нь эрүүл мэндэд арай бага сөрөг нөлөөтэй гэж эмч цохон тэмдэглэлээ. 

www.mnews.mn

Сэтгэгдэл