2017/11/19 Улаанбаатар -22º
2017 оны 10 сарын 17

“WikiLeaks” сайтыг үндэслэгч, ерөнхий редактор Джулиан Ассанж “Мальтын сэтгүүлч, блогч Дафне Каруана Галиция гэдэг бүсгүйг гэрийнх нь ойролцоо бөмбөгөөр дэлбэлснийг дуулаад би уур хилэндээ автсан. Түүний алуурчдыг олж шүүхэд туслах мэдээлэлд 20 мянган евро амлаж байна” хэмээн мэдэгдлээ. Засгийн газраа шүүмжилдэг сэтгүүлч Дафнег машинтай нь дэлбэлж хөнөөсөн хэргийг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд аллага гэж үзэж байна. 

Дафне Каруана Галиция тусгай блог хөтөлж, түүндээ эрх баригч элитүүдийн авлигын хэргүүдийг илчлэн өндөр албан тушаалтай түшмэдийг хайр найргүй шүүмжилдэг байжээ. Тухайлбал, орон нутгийн улстөрчдийг “Панамын баримт бичгүүд” хэмээн алдаршсан оффшор данстай холбоотой хэргүүдийг сэтгүүлч Дафне эрэн сурвалжилж илчилсэн билээ. 

www.mnews.mn

Сэтгэгдэл